БНСУ-ын Чоннам аймагт ажиллаж амьдардаг монгол улсын иргэн 30 настай А согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад ноцтой осол гаргасан байна. Тодруулбал, А нь хамт ажилладаг нутаг нэгт иргэн 32 настай Б болон 55 настай Ц нартай хамт нэгэн найзынхаа төрсөн өдрийн баярт очоод буцаж явахдаа шонгийн мод мөргөжээ. Ослын улмаас иргэн Б газар дээрээ амиа алдаж, иргэн Ц гэмтэл авч ойролцоох эмнэлэгт хүргэгдсэн байна.
Жолооч А нь шөнийн 01.30 минутын орчим хэт согтуу байх үедээ "Avante" маркийн хөнгөн тэрэг жолоодож яваад ийнхүү осол гаргасан аж. Түүний цусанд байх алкоголийн хэмжээ 0.160 хувьтай байсан ба энэ нь Солонгос улсын хуулиар автомашин жолоодох эрхээ хасуулах хэмжээний согтуу байсан гэсэн үг юм. Түүнийг нутгийн цагдаагийн байгууллагад шалгаж байна.
Сэтгэгдэл (2)