Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлсэн “Нүүрс” хөтөлбөрөөс их хэмжээний мөнгө хувьдаа завшиж шамшигдуулсан гэх хэрэгт сэжиглэгдэж буй Л.Гансүх нар холбогдох хэргийг өнөөдөр Дээд шүүх хэлэлцэж байна.
Шүүх хуралд "Эм жи Эс Би Ди ” компанийн захирал Н.Даваахүү, тус компанийн нягтлан бодогч Б.Мөнгөнтуяа нар оролцож байгаа бөгөөд Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг болон Дархан-Уул аймгийн иргэд оролцож байгаа юм. Тэгвэл шүүх хуралдаан Улсын Дээд Шүүхэд үргэлжилж, дөнгөж сая шүүгчид эцсийн шийдвэрийг гаргахаар шүүх хурал түр завсарлалаа.
Дашрамд сонирхуулахад Л.Гансүх нарын өмгөөлөгчид тэдгээрт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгөх саналтай буйгаа илэрхийлсэн.
Сэтгэгдэл (1)