Иргэн Э.Амгалан энэ сарын 22-ны өдөр Электрон барааны их дэлгүүр "Next electronics"-оос хоёр ширхэг Samsung Tab захиалж авсан байна. Тэрбээр захиалсан "Samsung Tab"-аа хайрцганаас нь задалж үзэхэд хэрэглэсэн, хуучин эд байжээ. Цаашилбал тус Tab дотор нь дэлгүүрийн худалдагчийнх нь зураг байсан гэнэ. Иргэн Э.Амгалан өөрийнх нь хохирлыг нь даруйхан барагдуулж өгөхийг "Next electronics" дэлгүүрийнхнээс хүссэн байна.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (1)