Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.08
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Н.Энхбаяр АТГ-т хариу өгч, надтай холбоотой хэргүүдээ хаах ёстой гэв

2016-3-23
0
ЖИРГЭХ

МАХН-ын дарга Н.Энхбаяр өнөөдөр АТГ-ын албан бичигт хариу өглөө. Түүний  АТГ-т явуулсан албан бичгийн хариуг  бүрэн эхээр нь хүргэж байна.

 
 АТГ буюу ГЭТГ  (Ганцхан Энхбаяртай Тэмцэх Газар)-т
 
2016.03.23                                                                  Улаанбаатар хот
 
 

Танай 06/1810 тоот бичгийн хариу

 

Танай байгууллага улс төрийн захиалгаар намайг болон миний гэр бүл, хамтран зүтгэгчдийг хоморголон хэлмэгдүүлэх, МАХН-ыг элдвээр шахан дарамтлах хууль бус үйл ажиллагааг сүүлийн жилүүдэд тасралтгүй явуулж байгаа бөгөөд ээлжит сонгуулийн хугацаа ойртох тусам та нарын явуулж буй энэхүү адал балмад үйл ажиллагаа улам эрчимжиж байна. Энэ бүхэн нь Н.Энхбаяр ба МАХН-ыг сонгуульд оролцуулахгүй байх цорын ганц зорилготой гэдэг нь та бүхний илэрхий хууль бус улайрсан үйл ажиллагаанаас харагдаж байна.
 


Тийм учир би та бүхний улс төрийн захиалгаар явуулж байгаа хууль бус үйл ажиллагаанд оролцохгүй, та бүхний захиалгаар дэглэсэн “жүжигт тоглохгүй” гэсэн байр суурийг баримталж ирсэн юм.
 


Та нар 2009 оноос хойш намайг хэлмэгдүүлэхийн тулд мөрдөн байцаалтын ажиллагааг хууль бус явуулсан, үндэслэлгүйгээр ял төлөвлөсөн, та нартай үгсэн хуйвалдсан прокурор, шүүхийнхэн тэр ажиллагааг чинь дэмжиж надад хүчээр, хууль бусаар, үндэслэлгүйгээр ял тулгасан гэдгийг ард түмэн сайн мэдэж байгаа.


 
Тухайлбал, Улаанбаатар хотын захиргааны нэр дээр газрын зөвшөөрөл нь байсаар байтал намайг тэр газрыг үнэгүй авч Улаанбаатар хотод их хэмжээний хохирол учруулсан мэтээр гүжирдэж, ял тулган өгсөн, тухайн үед миний туслахаар ажиллаж байсан хүний ах нь Улаанбаатар хоттой хамтран бизнесийн төсөл хэрэгжүүлж, тийнхүү хэрэгжүүлэхдээ тухайн объектыг шинээр үнэлүүлж, Улаанбаатар хотын мэдлийн өмчийн үнийг даруй 3 гаруй дахин нэмэгдүүлсэн байхад нэгд, надтай холбоотой асуудал мэтээр хүчээр надад хамаатуулан тулгаж, хоёрт, Улаанбаатар хотын өмчийг үнэгүй завшсан мэтээр гүжирдэж, хүчээр тулган ял оногдуулсан билээ.


 
Та нар иймэрхүү байдлаар гэм зэмгүй хүнийг хэлмэгдүүлж ирснийг би сургаар биш харин горыг нь өөрийн биеэр амсч, эрх, эрх чөлөөгөө алдан хохирч, яс махандаа шингэтэл мэдэрч мэдсэн тул та нарын одоогийн явуулж байгаа хууль бус үйл ажиллагааг харсаар, мэдсээр байж тэр бүхнийг дэмжих нь миний хувьд хэлмэгдүүлэлтийг зөвшөөрсөн мэт болох тул та нарын хууль зөрчсөн ажиллагаанд хамтран оролцохгүй гэдгээ дахин мэдэгдэж байна.
 


Түүнчлэн АТГ буюу ГЭТГ (Ганцхан Энхбаяртай Тэмцэх Газар) нь чухам ямар хэргийг шалгах эрхтэй вэ? гэдгийн талаар хуулиар тодорхой заасан байхад танай байгууллага тэр эрх мэдлээ хэтрүүлэн танай байгууллагын шалгах ёсгүй залилангийн гэх хэрэг (МАХН-ын байрлаж байгаа цагаан байшинтай холбоотой маргааны асуудал нь эрүүгийн биш иргэний шинжтэй гэдгийг эрүүл саруул ухаантай хүн, тэр тусмаа хуульчид нотолдог), гүйцэтгэх ажлын хууль зөрчсөн гэх хэрэг (цэвэр зохиомол хэрэг)-ийг Н.Энхбаяртай хүчээр холбогдуулан шалгаж байгаа нь танай байгууллагын үйл ажиллагаа хууль бус гэдгийг давхар нотолж байгаа юм. Энэ талаар би өмнө нь АТГ буюу ГЭТГ (Ганцхан Энхбаяртай Тэмцэх Газар)-ын мөрдөн байцаагч нарт анхааруулан хэлж байсан боловч хэргийн харъяаллыг өөрчлөх талаар танай байгууллагаас санаачлага гаргасан нэг ч алхам өдий хүртэл хийгээгүй билээ. Энэ талаар заавал би, эсхүл миний өмгөөлөгч гомдол гаргахыг хүлээлгүй, өөрсдөө алдаа дутагдлаа засахын тулд санаачлагатай ажиллах ёстой гэдгийг сануулъя.
 


Та нар үнэнийг олж тогтоохын төлөө явж байгаа улс биш гэдгийг нотлох өөр олон баримт бий. Хамгийн сүүлд гэхэд АТГ буюу ГЭТГ (Ганцхан Энхбаяртай Тэмцэх Газар) нь улс төрийн албан тушаалд нэр дэвшиж байгаа хүний тухай зөвхөн ашиг сонирхлын зөрчилтэй эсэхийг нь тодорхойлж өгдөг эрх, үүрэгтэй атлаа Н.Энхбаярын хувьд болохоор эрх мэдлээ хэтрүүлж, хууль зөрчиж, түүний тухай ялтай байгаа мэтээр санаатайгаар худал дүгнэлт гаргасан билээ. Та нар тэгтлээ хууль мэддэггүй, мэдлэг боловсролгүй хүмүүс үү? Үгүй гэж бодож байна. Гэтэл яагаад ийм бусармаг, хууль бус үйл ажиллагаа явуулаад байна вэ? Энэ асуултад ганцхан хариулт байгаа нь тодорхой. Энэ бол: улс төрийн захиалгаар гэсэн хариулт. Энэ мэтээр танай байгууллага алхам тутамдаа наанаа хуулийн нэр барьж байгаа мэт дүр эсгэх боловч үнэн хэрэгтээ хуулийг уландаа гишгэж, нийгэмд айдас хүйдэс төрүүлж, иргэдийн сонгох, сонгогдох эрхэд бүдүүлгээр халдан зөрчиж байгааг шударга олон түмэн ойлгохын цаадхаар ойлгож, зэвүүцэн дургүйцэж, энэ балмад үйл ажиллагаагаа таслан зогсоохыг шаардаж байгааг та нар ойлгох цаг аль хэдийний болжээ. Эцсийн эцэст та нарын өндөр цалин хангамжийн зардлыг ард түмэн татварын мөнгөөрөө санхүүжүүлж байгааг дахин сануулж байна.
 


Монгол Улсын Үндсэн хуулинд төрийн эрх ард түмний гарт байгаа гэсэн маш чухал зарчмыг хуульчлан баталгаажуулсан байхад та нар тэр эрх мэдэл нь улс төр-бизнесийн олигарх бүлэглэлийн гарт байгаа мэтээр узэж, өнөөдөр тэднийхээ шууд болон шууд бус байдлаар огч буй захиа даалгавраар улс төрийн өрдөлдөгч болох Н.Энхбаяр болон МАХН-ыг илэрхий хууль бус аргаар мордөн мөшгиж байгаа, ард түмнийг айлган сүрдүүлж, нийгмийг хагалан бутаргаж, бизнес эрхлэгчдийг айлган дарамталж байгаа зэрэг хууль бус, бусармаг үйл ажиллагаа явуулж байгаагийнхаа төлөө хожмын нэгэн өдөр хариуцлага хүлээх болно гэдгийг анхааруулж байна.


 
Аливаа дарангуйлал эрт орой хэзээ нэгэн цагт нурж унадаг шүү гэдгийг дэлхийн болон Монголын түүх бэлхнээ нотлон харуулсан.
 


Би алхам тутамдаа хууль зөрчин ажиллаж байгаа та бүхэнтэй зөвхөн өмгөөлөгчтэй хамт байж уулзаж учрахаас өөр аргагүй байдалд байгаа. Гэтэл өмгөөлөгчид та бүхний явуулж буй хууль бус үйл ажиллагаанаас болж надтай хамтран ажиллавал үнэн мөнийг олж тогтоож чадахгүй, үйлчлүүлэгчийнхээ эрх, эрх чөлөөг хамгаалж чадахгүй, тэр байтугай өөрсдөө ч хэлмэгдэж магадгүй хэмээн үзэж байгаа учир надтай хамтран ажиллахаасаа татгалзаж байна.


 
Тийм учир би та нарын хууль бус үйл ажиллагааг хуулийн дагуу сөрөн зогсох эр зоригтой бөгөөд чадвартай өмгөөлөгч олохоор хөөцөлдөж, холбогдох байгууллагуудад хандсан. Тэр байгууллагаас надад өмгөөлөгч олж өгвөл би зөвхөн өмгөөлөгчтэйгээ хамт та нартай уулзах тухай асуудлаар байр сууриа илэрхийлж болно гэж үзэж байгаагаа үүгээр мэдэгдэж байна.

 


Үндсэн хуулинд иргэн өөрийгөө өмгөөлөх, өмгөлөөлөгчтэй хамт байж байцаан шийтгэх аливаа ажиллагаанд орох эрхтэй хэмээн заасан байдгийг та бүхэнд анхааруулан сануулъя.
 


Эцэст нь танай байгууллага улс төрийн захиалгаар намайг болон миний гэр бүл, хамтран зүтгэгчдийг элдвээр дарамталж байгаа хууль бус ажиллагаагаа таслан зогсоож, надтай холбоотой мэтээр үүсгэсэн зохиомол хэргүүдээ хаах нь шударга ёсонд нийцнэ гэдгийг анхааруулан хэлье.


 
ЖИЧ: Өмгөөлөгч Оргилын надтай хамтран ажиллахаасаа татгалзсан бичиг, МӨХолбоонд хандан надад өмгөөлөгч олж өгөхийг хүссэн бичгийг хавсаргав.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Халз барилдаанд жүдоч Д.Төмөрхүлэг ялжээ
Фото: Дэлхий дээрх хамгийн нууцлаг 7 гүүр
Амрах агшин: Ертөнцийн сонин хачин гэрэл зургийн цуглуулга
Интернэт дэх хамгийн олон үзэгчтэй зургууд
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (53)

  • Зочин (202.9.41.115)
    Yaj Hutsaj chadaj bainaa !!!!! adgiin luivarchin avilgachaa!!!! ....yaltan lalaraa chi shorongiin hadaas bolno za.. ................. uruvduh tusam ur luu hushgilduradgiin shaar chinii baih yostoi gazar shorongiin changa deglem za
    2016 оны 03 сарын 24 | Хариулах
  • Зочин (124.158.124.142)
    ЭНХБАЯР ГУРАВДАХ ЕРӨНХИЙЛӨГЧ ГЭЖ ӨӨРИЙГӨӨ ШОУДАХАА БОЛЬ. ХЭРВЭЭ ЕРӨНХИЙЛӨГЧ ГЭСЭН НЭРИЙГ АШИГЛАХ ГЭЖ БАЙГАА БОЛ АСАН ГЭДЭГ ҮГИЙГ ЗААВАЛ АШИГЛАЖ БАЙХ ЁСТОЙ ЭНХБАЯР МЭДЭХГҮЙ ГЭЖ ҮҮ. ҮҮНИЙГ ЧИНЬ ГАДНЫХАН МОНГОЛ УЛС ГУРВАН ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ЮМ БАЙНА. ГУРАВДАХ НЬ ЭНЭХБАЯР ГЭЖ БУРУУ ОЙЛГООД БАЙНА. ҮҮНЭЭС ЧИНЬ АРД ТҮМЭН, БИ ИЧЭЭД БАЙНА. МИНИЙ ХУВЬД МАХН НЬ БААХАН УРВАГЧИД, ДАЛДАГАНУУРУУД, ЦҮНХ БАРИГЧДААР БҮРДСЭН АН-ТАЙ ГЭРЭЭ ХИЙЖ ЗАСАГ БАРИЛЦАЖ БАЙГАА, МҮАН-ТАЙ ШУДАРГА ЁСНЫ ГЭРЭЭТЭЙ, НН-ТАЙ ХАМТРАН АЖЛЛАХ ГЭРЭЭТЭЙ, ОДОО ХАЯЖ ЯВААД БААХАН МУУЛСНЫ ТӨЛӨӨ БУЮУ МАНАН ГЭЖ ХАШГАРСНЫ ТӨЛӨӨ 2012 ОНЫ СОНГУУЛИАР УИХ-Д СУУДАЛ АВСАН Ч БАС ХАНААГҮЙ МАН-ТАЙ ГЭРЭЭ БАЙГУУЛАХ ГЭЖ БАЙГАА ГЭЭД ҮЗЭХЭЭР ЮМ ЮМ РУУ ҮСЧСЭН АСМАН НАМ ГЭЖ БОДДОГ. МӨН ХИЙСЭН АЖИЛ НЬ АЛБАН ТУШААЛЫН НАЙМАА ХИЙХ, ХИЙ Х АЖИЛ НЬ ШОУДАХ. АРД ТҮМЭН МАХН-ЫГ АСМАН НАМ ГЭЖ НЭРЛЭДЭГ БОЛСОН.
    2016 оны 03 сарын 24 | Хариулах
  • ЗОЧИН (124.158.124.142)
    ЭНХБАЯР ШИГ ХУДАЛ ХУРМАГААР БҮТСЭН, АЛБАН ТУШААЛ, МӨНГӨНИЙ ШУНАЛТНААС ХЭН АЙХ ГЭЖ. ГАЗАР, ОБЪЕКТ 2 ТУСДАА АСУУДЛУУД. ОБЪЕКТЫГ ӨӨРИЙН БОЛГОХЫН ТУЛД БҮХ БИЧИГ БАРИМТЫГ ХУДЛАА БҮРДҮҮЛСЭН БАЙСАН БИЗДЭЭ. ОБЪЕКТЫГ ӨӨРИЙН БОЛГОЧИХООР ГАЗАР ТҮҮНИЙХ БОЛНО ГЭДГИЙГ ЭНХБАЯР МЭДНЭ. ХУДЛАА ЮМ БОЛ ГАДААДАД ЗУГТААГСДАА АВЧИРЖ ШАЛГУУЛАХ ХЭРЭГТЭЙ. ЯАХААРАА НИЙСЛЭЛИЙН ӨМЧ НЭГ МУУ ЦҮНХ БАРИГЧИЙН ГАРТ ОРЧИХДОГ ЮМ БЭ. ҮҮНИЙГ ГАРЫН ХЭЭ ГАРААГҮЙ АВИЛГА ГЭДЭГ. ШҮҮХ ХУРАЛ ДЭЭР ЭНХБАЯР ӨӨРӨӨ ГАДААДЫН ХҮНЭЭС ОЛОН МЯНГАН ДОЛЛАР АВСАН ГЭДГЭЭ ХҮЛЭЭСЭН. УГТАА ЭНХБАЯР ЭНЭ ДОЛЛАРЫГ УЛСАД ТУШААХ, ЭСВЭЛ ТҮҮГЭЭР АВСАН ТЕЛЕВИЗЭЭ УЛСАД ӨГӨХ ЁСТОЙ БАЙСАН. ҮҮНД АТГ ЯЛ ОНООЖ, АЛБАН ТУШААЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙХ ЯВЦАД ӨГСӨН БЭЛЭГ СЭЛТИЙГ УЛСАД ТУШААГААГҮЙН ТӨЛӨӨ ЯЛЛАХ ЁСТОЙ. ТҮҮНИЙГ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛОХООР Л ӨГСӨН БАЙГАА. ХЭН Ч БИШИД ХАНДИВ НЭРЭЭР АВИЛГА ӨГӨХ ҮҮ. ЭСВЭЛ АМ АНГАЙХ БОЛГОНДОО ЭНХБАЯРЫГ МАГТАН ДУУЛДАГ ЭНЭ ТЕЛЕВИЗИЙГ ЗАРЖ, УЛСЫН ОРЛОГО БОЛГОХ ЁСТОЙ.
    2016 оны 03 сарын 24 | Хариулах
  • Зочин (202.179.24.217)
    энэ Энхбаяр бүүр эрээ цээрээ алдлаа
    2016 оны 03 сарын 24 | Хариулах
  • Зочин (103.57.95.217)
    unen heljee. enhbayariig demjij bna
    2016 оны 03 сарын 24 | Хариулах
  • Зочин (103.57.93.34)
    ЗӨВ ШҮҮ
    2016 оны 03 сарын 24 | Хариулах
  • зочин (202.179.31.55)
    Энэ өвгөн Монголыг түйвээх нь байна шүү
    2016 оны 03 сарын 24 | Хариулах
  • Зочин (182.160.33.208)
    ЭТГ-ийн дарга дэслэгч элбэгдорж
    2016 оны 03 сарын 24 | Хариулах
  • Зочин (182.160.36.208)
    элбэгээ та ингэж уурлаж сэтгэгдлээ бичиж болохгүй шүү. таньд ирэх жил хүн хэлмэгдүүлсэн шүүх прокуророор дураараа тоглосон АТГ-ыг ЭТГ болгож гадныханы гар хөл болсон батүүлтэйгээ 200 тэрбумын хэрэгтэн жастин каплаг хууль бусаар зугтаалгасан спирт бал бурмыг эм си эст авч өгч хувь авсан гэх мэт бас зоригийн хэрэг? ....
    2016 оны 03 сарын 24 | Хариулах
  • Зочин (103.229.121.241)
    чи битгий солиороод бай. сэтгэцийн өвчтэй новшоо....хуулийнхан хүч чадлаа гаргаач.
    2016 оны 03 сарын 24 | Хариулах
  • Зочин (103.229.121.241)
    чи битгий солиороод бай. сэтгэцийн өвчтэй новшоо....хуулийнхан хүч чадлаа гаргаач.
    2016 оны 03 сарын 24 | Хариулах
  • zochin (202.131.225.251)
    Ene nohort yagaad hundetgeltei handaad busad nii bolohoor shuud huuli uilchleed bna ochnoon humuus 500 sayr ni mungu ogson geed baihad ene davarsan huniig bushuuhan huuliin hureend shalgah estoi huuli irgen burt degsh uilchleh estoi
    2016 оны 03 сарын 24 | Хариулах
  • Зочин (182.160.32.75)
    онгоцоор ном зөөсөн гэж л Энхбаяртай тэмцээд одоо МАХН-ын байрыг батхүү нь авахаар элбэгээдээ захиалж энэ хэрэг зохиогдсон түүхтэй. энэ хэрэг захиалагч шүүгч прокурор гэх мэт баахан гэмтнүүд илэрч том хэрэг болж өрнөнө дөө.
    2016 оны 03 сарын 24 | Хариулах
  • Зочин (76.94.73.18)
    gantsxan enxbayrtai temtseed baigaa yum bishee, bitgii tegej xudalaa xutsaj bai muu omxii xujaa, ochnoon xumuus shalguulj baigaa, garal uuselee sain nuuj chadsan muu xujaa avilgach
    2016 оны 03 сарын 24 | Хариулах
  • Авилгалын загалмайлсан эцэг (103.229.122.95)
    Н.Энхбаяртай холбоотой маш олон хэргүүдийг шалгаагүй байгаа, тэр хэргүүдээс шалгаад шорон руу нь оймстой нь илгээ, их далчигнаад байгаа энэ нөхрийг гүйцээгээд өгөөч
    2016 оны 03 сарын 24 | Хариулах
  • Зочин (172.58.185.121)
    Enhbayr embeleg to hebtej bhdaa jiriin hvmvvstei yah haritsaj salaabch gargaj Yamar vg hel bsanig ni zyragtaar garch bsan eronhiilogch hvn tiim bdag yumyy Yamar myyhai vg helleg helj bsanig ard tvmen harsan bh jinhene abilgachin
    2016 оны 03 сарын 24 | Хариулах
  • Зочин (182.160.32.229)
    hal uzej haluun chuluu dolooj yvaa ene huniig demjinee.unheer yasnii liider hun yum.olon tumen uunees iluu yu harah yum
    2016 оны 03 сарын 23 | Хариулах
  • Зочин (182.160.32.229)
    ERHEM ERONHIILOGCH ENHBAYRIIG DEMJINEE TA MINII ERONHIILOGCH
    2016 оны 03 сарын 23 | Хариулах
  • Зочин (59.153.114.60)
    ug ni shalgah yostoi humuus bum tumeeree baihad zovhon enhbayaraar oroldood baidagaa bolivol taarna
    2016 оны 03 сарын 23 | Хариулах
  • htht (59.153.113.254)
    ЭНХБАЯР ХУЛГАЙЧ ХЭЗЭЭЧ ЗАСРАШГҮЙ ХУЛГАЙЧ ГЭДЭГ НЬ ТОДОРХОЙ ЭНЭ ХУЛГАЙЧИЙГ БАРЬЖ ХОРИХ НЬ ЗҮЙТЭЙ
    2016 оны 03 сарын 23 | Хариулах
  • Х (103.26.194.134)
    АН удахгүй дээлээ нөмөрнөө, тэр цагт АН-ын эбэ тэргүүтэй луйварчид Каплагийнхаа хамт цусаар уйлсан ч багадах нүгэл хийснээ мэдэх байлгүй. АТГ бол хог шаарнуудын цуглуулга болсон. мөнгө эрх мэдэл танил тал хардаг гэж үнэн.
    2016 оны 03 сарын 23 | Хариулах
  • зочин (103.229.122.117)
    Юунд энэ хүнийг ороогоод байдаг юм бэ, түүнээс чинь илүү баян хүнийг шалгаач. httpst.coae2EfHTqJp Энэ тэрбумтан охины хэргийг шалгаач.
    2016 оны 03 сарын 23 | Хариулах
  • Зочин (112.72.11.110)
    s. bayrin amerik 7 haus sv barboldin 11tn alt bayrtcogtin say dollorin derged chihriin tcaas .
    2016 оны 03 сарын 23 | Хариулах
  • taagii (59.153.114.42)
    ooriinh ni namiin gisnuud heleed bna snuu dee, 50000 dollar ogson, 500 saua togrog ogson, saua dollar nehsen geed 3 hun, bur ooriinh ni namiin nohod ilcnlee biz dee, 1 hun helsen bol hudlaa gej bolno, 2 hun heleheer neeree tiim bolob uu gej ergelzej blaa, 3 hun heleheer za daa unen um bna, ene hun bolohgui hun gej boddog bolloo, taiban amar suuj boldoggui l um baih daa
    2016 оны 03 сарын 23 | Хариулах
  • Зочин (59.153.114.42)
    TOGLOOM HIIJ BAIGAA UM SNIG HUULIIN BAIGUULLAGAD INGEJ HANDAJ BOLOHGUI SNUU DEE, ERUUL BNA UU UGUI UY, MASN MUU JISNIG TOGTOOJ BNA, ARDIIN NAM IIM HUNTEI HAMTARCN BOLOHGU DEE, OORIIGOO DENDUU MUUHAI ICNIHGUI ORGOMJILJ BIE EE TOOJ BNA, UNEN TAALAGDSANGUI
    2016 оны 03 сарын 23 | Хариулах
  • Зочин (103.26.195.224)
    Энхбаярын үед ард түмний нуруу тэнэгэр биш ,авилгачдын нуруу гэдгэр байсныг бүү мартаарай. Тэр Төрийн ордонд шадар сайдын өрөөнд ажил явуулах ёс байхгүй. Шадар сайдаар Оюунбаатар гэж хүүхэлдэй ажиллаж байгаа. Сайн яривал Оюунбаатар ч сайдынхаа өрөөнд хууль бус ажил хийж байсан гэж ойлгогдоно. Битгий худлаа ярьж матрын нулимс унагаа. Баривчлах бүрэн үндэс байгаа харагдаж байна.
    2016 оны 03 сарын 23 | Хариулах
  • dm (203.91.115.43)
    irliizuud mongol huniig barij idehnee enhbayr ta zorigtoi bgaarai halh mongolchuud yu bolood bgaag bugd medej bgaa irliiz huriliiz shoohuuzuud yl tsus uhel husej bgga ni todothoi
    2016 оны 03 сарын 23 | Хариулах
  • dm (203.91.115.43)
    irliizuud mongol huniig barij idehnee enhbayr ta zorigtoi bgaarai halh mongolchuud yu bolood bgaag bugd medej bgaa irliiz huriliiz shoohuuzuud yl tsus uhel husej bgga ni todothoi
    2016 оны 03 сарын 23 | Хариулах
  • dm (203.91.115.43)
    irliizuud mongol huniig barij idehnee enhbayr ta zorigtoi bgaarai halh mongolchuud yu bolood bgaag bugd medej bgaa irliiz huriliiz shoohuuzuud yl tsus uhel husej bgga ni todothoi
    2016 оны 03 сарын 23 | Хариулах
  • Л.М (203.194.114.162)
    Гэмт хэрэгтэндээ ингээд доромжлуулаад, ажлаа заалгуулаад байж байдаг ямар арчаагүй хуулийн байгуулагууд вэ?
    2016 оны 03 сарын 23 | Хариулах
  • Зочин (59.153.114.60)
    enhbayariig demjij bna
    2016 оны 03 сарын 23 | Хариулах
  • зочин (202.21.106.167)
    Ерөнхийлөгч ,УИХ-ын гишүүн ингэж хуулиа үл хүндлэх гэж дээ??арыг нь аваад, шалгаад байх хамт олон байна, одоохондоо асуудал гарвал худлаа уйлдаг-хошгордогууд бна.Зүгээр л юм бол гутлаа өмсөөд, зангиагаа зүүгээд л очооч.Хаалганы цаанаас хашгарч байгаад дамжлуулав даа??Чи бол түмэн олны дунд үймээн л тарих гэж бна шүү?Цэрэг хүн тушаал яаж гүйцэтгэхийг үзэх гээд бна уу??
    2016 оны 03 сарын 23 | Хариулах
  • Зочин (202.9.40.126)
    энэ баас их том байнаа авилгал авсан гэдгийг нь намынх нь гишүүд хүртэл гэрчлээд байхад үгүй ээ би гэмгүй хүн гэж дайраад байдаг энэ нөхрийг чацгыг нь савируулаад ачих цаг нь болжээ
    2016 оны 03 сарын 23 | Хариулах
  • Зочин (103.229.123.32)
    Капла чинь нээрээ ялтай байх хугцаагаа дуусгалгуй хил даваад зугтчихлуу тосоор гоож гэж
    2016 оны 03 сарын 23 | Хариулах
  • Зочин (202.179.31.95)
    Яг үнэн байдлаар товч тодорхой бичсэн байна энэ хэргийг хаах хэрэгтэй штэй юм болбол хуулийн хугацаа дуусаагүй гэх юм алж авч санаа нь амрах юм баах даа
    2016 оны 03 сарын 23 | Хариулах
  • зочин (103.9.90.228)
    Эхлээд каплад өгөөд явуулчихсан 35 сая доллараа монгол улсын дансанд оруулчих тэгээд иргэн Энхбаярыг дууд. хэнийг нь чөлөөлж явуулаад хэнийг нь зовоогоод байдаг юм бэ.
    2016 оны 03 сарын 23 | Хариулах
  • Зочин (182.160.37.144)
    жастин каплагийн найз хөгийн байна даа. батүүл чулуудай баяцогт гарамгайбаатар гэх том луйварчид хөгийн байна даа
    2016 оны 03 сарын 23 | Хариулах
  • Zochin (103.57.93.150)
    Tm l tseverhen yum bol nuur bardam ochood baitsaalt ugchihuj boldogguiiin bhdaa
    2016 оны 03 сарын 23 | Хариулах
    • Зочин
      Өгдгөө өгөөд хилсээр ял эдэлчихээд байгаа шүү гөлөг өө
      2016 оны 03 сарын 23
  • ЗОЧИН (112.72.11.122)
    ЭНЭ НӨХРИЙН СЭТГЭЦИЙГ ЯАРАЛТАЙ ТОГТООХ БОЛЖДЭЭ
    2016 оны 03 сарын 23 | Хариулах
  • gh (103.229.122.179)
    BARIBCHIL BARUBCHIL. MUn Eronhiilogch , Eronhii said, UIHn darga baisan hun ulger duurialal uzuuleed ochih ectoi biz dee...IIM ARCHAAGUI HUN TORIIN ONDOR ALBUUDIG YAJ HASHIJ BAIBAA...DAANCH DEE MONGOLCHUUD AA...AIGAAD HAMGAALUULAAD BAIHIG UHEH GEED BAIHIG BODBOL ASUUDAL BAINA GEDEG NI HEND CH OILGOGDOJ B.S SHUU DEE!!!!!!!!!!!!!!!
    2016 оны 03 сарын 23 | Хариулах
  • Зочин (222.39.248.60)
    DARANGUILAGCH EBA ATG aas SAVRAA TAT
    2016 оны 03 сарын 23 | Хариулах
  • Зочин (202.9.41.83)
    Enhbayaraa chi hugiin baindaa !!!! jiriin humuus jaahan aldaj endhed ug duugui hiisen jaahan heeregee huleej huuliin baiguulgad ochidog chi muu Luivarchin zalilagch hulgaich yaltan yagaad ochij boldogui um be!!! Huuliin deeguur jaaldag yaltan avilgach chi muu hen be!!! lalar yaltan enhbayar baih yostoi shorondoo och !!!
    2016 оны 03 сарын 23 | Хариулах
  • Unen shuu (202.179.25.223)
    Ochoochdee. Gemt hun gelbelzene gedeg boloh yum. Tegej baigaad dahiad oims reklamdah gej baigaan
    2016 оны 03 сарын 23 | Хариулах
  • зочин (202.179.31.55)
    энэ энхбаяр ямар хөгийн хүн бэ. хуулинд захирагдах ёстой биз дээ ёстой аймаар юм аа
    2016 оны 03 сарын 23 | Хариулах
  • Зочин (202.9.41.83)
    adgii muu luivarchiavilgach tiiren charalbaa hiisen hugel chin nudeeree garch baina.buzar muu hulgaichaa shorondoo uh yaltan novshoo!!
    2016 оны 03 сарын 23 | Хариулах
  • Зочин (202.55.180.155)
    ХӨГИЙН АВИЛГАЧ ЧИ МУУ ЯАГААД ОЧДОГГҮЙ ЖИРИЙН ИРГЭД БИД ЯАХААРАА ГАВЛУУЛААД ОЧДОГ ЮМ. НААД НОВШОО ДАХИАД ОЙМСЫГ ГОЗОЛЗУУЛААД АВААЧААД ХИЙЧИХ. ТӨРИЙН ЦААЗНЫ ӨМНӨ ЭНЭ МУУ АВИЛГАЧ ХЭН ЮМ БЭ ЕР НЬ.
    2016 оны 03 сарын 23 | Хариулах
    • Зочин
      Терийн менге тэндер нэрээр шааж байгаад гавлуулсан юмуу чи лав жирийн иргэн лав бишээ гах гах
      2016 оны 03 сарын 23
    • Зочин
      ПИЗДА минь би чам шиг Приус унадаг хөдөөний халтар биш за.
      2016 оны 03 сарын 23
    • Зочин
      Чи яах гэж архи ууж авгайгаа зодож гавлуулсан юм эсвэл приусын толь хулгайлж байгаад гавлуулсан юмуу ххэ энэ чиний гавлуулсан хэргээс шал еер за
      2016 оны 03 сарын 23
  • Зочин (150.129.141.126)
    наад ялтан чинь шадар сайд бхбя бхя гээд бүгдийг нь хийж бна. яасан арчаагаа алдсан төр вэ?
    2016 оны 03 сарын 23 | Хариулах
  • Зочин (150.129.141.126)
    наад ялтан чинь шадар сайд бхбя бхя гээд бүгдийг нь хийж бна. яасан арчаагаа алдсан төр вэ?
    2016 оны 03 сарын 23 | Хариулах
  • Зочин (150.129.141.126)
    бид ч гэсэн хууль цагдаагын өмнө ингээд л дүвчигнээд төрийн ордонд ороод л суучихья. хэлэх үг алгаа...
    2016 оны 03 сарын 23 | Хариулах
  • Зочин (150.129.141.126)
    бид ч гэсэн хууль цагдаагын өмнө ингээд л дүвчигнээд төрийн ордонд ороод л суучихья. хэлэх үг алгаа...
    2016 оны 03 сарын 23 | Хариулах
  • zochin (122.201.31.95)
    YANAA . ODOO INGEED ATG BUDAA YU ???. ENHBAYARAA GEJ. .. AIMAAR YUMAA.
    2016 оны 03 сарын 23 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • БНСУ-ын “Suitfabric” Монголын “Ханбогд кашмер”, “Нолур” брэндүүдтэй хамтран транк шоу хийнэ
    14 цаг 37 мин
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
    14 цаг 50 мин
  • Э.Болормаа: М.Нарантуяа-Нара гишүүн лайв хийж өөрийн үзэл бодлоо илэрхийлэх нь ноцтой ёсзүйн зөрчил мөн үү?
    14 цаг 56 мин
  • А.Ариунзаяа: Залуу гишүүдийн дуу хоолойгоо илэрхийлэх, шүүмжлэлтэй хандах ардчилсан үзэл баримтлалыг боомилох бодлого явж байна
    15 цаг 2 мин
  • "Олон улсын туршлага солилцох бизнес эрхлэгчдийн өдөрлөг" болж өндөрлөлөө
    15 цаг 18 мин
  • Монголын оюутны спортын VII наадамд 14 спортын төрөлд 31 их, дээд сургуулийн 2461 тамирчин шигшээ шатанд өрсөлдөж байна
    15 цаг 37 мин
  • Монголын оюутны спортын наадмын нээлтийн ёслол боллоо
    16 цаг 4 мин
  • Стандартын шаардлага хангалтгүй, хэрэгжилтийн механизм сул байгааг өөрчилнө
    16 цаг 27 мин
  • Борооны ус зайлуулах шугам хоолойн цэвэрлэгээ үргэлжилж байна
    18 цаг 28 мин
  • Кунфу мастер "Их бууны сум" хочит алдарт жүжигчин Жэки Чаны тухай баримтууд
    18 цаг 29 мин
  • Азийн орнуудад 514 нислэг цуцлагдаж, 5000 орчим нислэг саатжээ
    18 цаг 57 мин
  • Зөвлөлдөх зөвлөлийн ээлжит хурал боллоо
    20 цаг 36 мин
  • М.Нарантуяа-Нара:“Наад авгайгаа зайлуул, наад гахай чинь таалагдахгүй байна” гэсэн сэтгэгдлүүдийг өргөдөл, гомдол гэж хүлээж авсан байна.
    21 цаг 7 мин
  • Ой, хээрт ил задгай гал түлэхгүй байхыг анхаарууллаа
    21 цаг 34 мин
  • Сүүлийн жилүүдэд Азийн сагсан бөмбөгт Хятад, Япон, Иран давамгайлж ирсэн ч Монгол Улс аажмаар хүчтэй өрсөлдөгч болж эхэллээ
    21 цаг 54 мин
  • Иргэдэд эрхийг, итгэлийг, өмчийг нь эргүүлэн өгсөн өдөр
    22 цаг 9 мин
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
    22 цаг 26 мин
  • Монгол хэл бичгийн шалгалтыг дөрөвдүгээр сарын 9-10-нд зохион байгуулна
    22 цаг 31 мин
  • Чи найзуудаасаа нэхэмжилчих, чиний тооцоог банк даая
    22 цаг 37 мин
  • Ц.Идэрбат: Тариаланчдын урамшуулал, шатахууны хангамж, зээлийн "Хар жагсаалт"-ыг шийдвэрлэж, хөнгөлөлттэй зээлийг шуурхай олгоно
    23 цаг 1 мин
  • Аутизмын талаарх бидний заавал мэдэх ёстой 24 баримт
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • Жудагтай бөх гэгддэг Улсын аварга Г.Эрхэмбаярын тухай сонирхолтой 24 баримт
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • Х.Булгантуяаг эгүүлэн татуулж, Г.Занданшатар Баянзүрхээс нэр дэвших хувилбар
  • Х.Нямбаатар: УИХ-ын гишүүд манай залуучуудыг өдөр болгон дуудаж загнадаг, сүүлдээ зодож байна
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • “Тостын нурууны баатар” Т.Лхагвасүмбэрэл агсны амиа өгсөн тэмцэл мартагдах учиргүй
  • Хавар бид яагаад илүү их ядардаг вэ? Яаж үүнээс ангижрах вэ?
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • Ж.Мөнхбат аваргын хуучилсан хөгжилтэй ярианууд
  • DEK vs BOOGIE: 100 сая төгрөгийн төлөөх багийн халз тулаан болно
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
  • Н.Учрал: Хүн намд Засгийн газарт нэгдэх урилга өгсөн
  • БАРИМТ: Таргалалт 1975 оноос хойш гурав дахин нэмэгдсэн
  • АЛТАН ЦОМ: О.Хангай, Б.Орхонбаяры нарын багуудын ялагдсан нь тэмцээнийг орхино
  • АЛТАН ЦОМ: Дархан аварга Н.Батсуурийн баг "Хүлэгү" багийн эсрэг барилдахгүй бол тэмцээнээс мултарна
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
  • Кунфу мастер "Их бууны сум" хочит алдарт жүжигчин Жэки Чаны тухай баримтууд
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • Х.Булгантуяаг эгүүлэн татуулж, Г.Занданшатар Баянзүрхээс нэр дэвших хувилбар
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • Х.Нямбаатар: УИХ-ын гишүүд манай залуучуудыг өдөр болгон дуудаж загнадаг, сүүлдээ зодож байна
  • Үйл явдал:  Монголын сагсан бөмбөгийн холбооны “Үндэсний дээд лиг”-ийн FINAL тоглолт “M Bank Arena” ордонд болно
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
  • Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
  • “Судалгаа-хөрөнгө оруулалт, бизнесийг чиглүүлэгч” арга хэмжээ эхэллээ
  • Нийслэлийн 2 дүүрэг, 8 аймгийн 21 суманд 25 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгджээ
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Н.Учрал: Хүн намд Засгийн газарт нэгдэх урилга өгсөн
  • Солонго хайх олон улсын өдөр тохиож байна
  • Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ
  • ТББХ: Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
  • Киргиз Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
24 баримт
  • Кунфу мастер "Их бууны сум" хочит алдарт жүжигчин Жэки Чаны тухай баримтууд
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • БАРИМТ: Таргалалт 1975 оноос хойш гурав дахин нэмэгдсэн
  • “Тостын нурууны баатар” Т.Лхагвасүмбэрэл агсны амиа өгсөн тэмцэл мартагдах учиргүй
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК