Өнөөдөр болох зарим үйл явдлыг танилцуулж байна.
09:00 цагт: "Монголын геологи хайгуул 2016" чуулга уулзалт Корпорейт зочид буудалд болно.
11:00 цагт: Монгол ньюс мэдээллийн төвд Дэлхийн сүрьеэтэй тэмцэх өдөр тохиолдуулан ДЭМБ, ЭМСЯ, ХӨСҮТ, НЭМХ хамтран мэдээлэл хийнэ.
12:00 цагт: Дээд түвшний уулзалтын дагалдах хурал болох “Ази-Европын иргэний 11 дүгээр чуулган”-ыг Улаанбаатар хотноо зохион байгуулах тухай болон АСЕМ-тай холбоотой цаг үеийн асуудлаар АСЕМ-ын мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.
12:00 цагт: Үндэсний мэдээллийн төвд АТГ-тай холбоотой асуудлаар “Иргэдийн шударга шүүх” ТББ-ийн дэргэдэх “Хараат бус залуучуудын холбоо”-ноос мэдээлэл хийнэ.