Цагдаагийн байгууллагаас хар тамхи, мансууруулах бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэн, бусдад зарж борлуулж ашиг олж байгаа зохион байгуулалттай бүлэг этгээдийг хэд хэдэн удаагийн ажиллагаагаар илрүүлэн баривчилсан байна.
Тухайлбал: 2016 оны 03 дугаар сарын эхээр Замын-Үүдийн шалган нэвтрүүлэх боомтоор Монгол Улсын 3 иргэн хар тамхи, мансууруулах төрлийн мөс, шавар гэх бодисыг нууцаар нэвтрүүлсэн хэргийг илрүүлсэн бол өчигдөр мөн Замын-Үүдийн шалган нэвтрүүлэх боомтоор Монгол улсын 4 иргэн хар тамхи, мансууруулах төрлийн мөс, кокайн гэх бодисуудыг бүлэглэн зохион байгуулалттайгаар нэвтрүүлсэн гэмт хэргийг Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх хэлтсээс илрүүлэн тухайн этгээдийг хорих 461-р ангид саатуулан шалгаж байна.
Сүүлийн үед хар тамхийг улсын хилээр тээвэрлэж нэвтрүүлдэг, жижиглэнгээр худалдаалдаг, захиалан авчруулдаг зэрэг сүлжээ үүссэн байна.
Сэтгэгдэл (5)