зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ухаангүй ноёнд урагшгүй албат буюу ”Нүүрс” хэргийн захиалагч ба гүйцэтгэгч

2016-3-25
0
ЖИРГЭХ

Хүний эрхийг зургаан сар хязгаарласан бурууг шүүгчид хүлээх үү?

 

Улсын Дээд шүүх Б.Мөнгөнтуяад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгалаа. Түүнийг зургаан сар гэмт хэрэгтэн хэмээн цоллож, бие, сэтгэлээр нь хохироосны дараа ийнхүү цагаатгасан нь уг үйл явдал эхнээсээ улс төрийн хилс хэрэг байсан гэдгийг баталлаа. Ухаангүй ноёнд урагшгүй албат гэгч энэ буюу, одоо захиалагчаа зарла, урагшгүй гүйцэтгэгч нараа хэмээн халагласан постууд сошиал ертөнцийг гол дуулиан болов.

 

Л.Гансүх нарын хэрэг нь улсад 3.6 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэмээн сүр дуулиантайгаар эхэлсэн энэ асуудал даамжирсаар Засгийн газрыг хүртэл огцруулсан гэдэг боловч угтаа Шинэчлэлийн Засгийн газрыг огцруулах олиг муутай сценари байсныг ард түмэн анхны шүүх хурлаас эхлээд л харсан. Прокурор, шүүгчид гээд хууль цаазаа арван хуруу шигээ мэддэг нөхдүүд эгэл жирийн нэгэн нягтлан бодогч эмэгтэйд хэрхэн багаа хуулуулж, олны нүдэн дээр ичих нүүрэндээ илгэ нааж ширлэн суухыг бид цэнхэр дэлгэцээр эмгэнэн харсан.  Зөвхөн Норовын хүүг унагаах ажиллагаа нь замын хажуугаар явж байсан хэн бүхнийг хоморголон хорих, шүүх төлөвлөгөө болно гэдгийг ардчилсан нийгэмд үзнэ чинээ санасангүй.

Амжилттай хэрэгжсэн "Нүүрс хөтөлбөр"-өөр халхавчлан улс төрийн зорилготой, хохирогчгүй хэрэг үүсгэх захиалгыг хэн өгсөн бэ. Энэ асуудлын сэжүүрийг Л.Гансүх болон УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг нар олсон, мэдсэн л баймаар. Одоо хэргийн захиалагчийг нэрлэх, зарлах цаг болоогүй юм уу гэж асуумаар байна.

Гэхдээ л ардчилалын амин сүнс болсон "Ил тод, нээлттэй" гэх үгийн утгыг мэдрээд амжсан бид азтай хүмүүс. Товчхондоо шүүх хурал хэрхэн явагддаг, Л.Гансүх нарын хэрэг гэх "Нүүрсний" асуудал хэрхэн эхэлсэн, хэн хохирсон, шүүгч хэрхэн хандаж байгааг хараад амжсан. Хэрэв Л.Гансүх нарын хэргийн шүүх хурал хаалттай болсон бол  бид энэ хэргийн үнэн мөнийг дэнслэх боломжгүйн дээр Б.Мөнгөнтуяа гэдэг нягтлан бодогч үүргээ умартаж, идэх уухын их донтой эмэгтэй байсан хэмээн дүгнэн хоцрох байсан биз ээ. Гэтэл шүүх хурал дээр түүнийг хэн болохыг, эзэмшсэн мэргэжилдээ эзэн болсон, шударга эмэгтэй гэдгийг бүгд харсан.

 

Үүнээс гадна Л.Гансүх нарын гэгдээд буй энэ "Нүүрс" хөтөлбөр дээр үүсгэсэн хэрэг, хохирогчгүй хэрэг гэдгийг харлаа. Багануур ХК-ийн төлөөлөл ч хохироод байсан юм байхгүй, яаж хохирсныг сайн мэдэхгүй байна гэхчилэнгээр "Арьс хуулах" ажиллагааны эхлэлийг тавьж өөрсдийн биеэр ХОХИРОЛГҮЙ гэдгийг хэлсэн билээ.

 

Хөндлөнгөөс харахад одоо манай шүүх сохороор дүгнэлт гаргаж, Л.Гансүхэд 4.6 жилийн хорих ял, Б.Мөнгөнтуяа, Н.Даваахүү нарт торгуулийн ял оноосон нь энэ хэргийг улс төрийн зорилгоор зохион байгуулсан гэх хардлагыг бататгаж байгаа бус уу. Үүнийг ч  Дээд шүүхийн шийдвэр эцэслэн нотлох шиг боллоо. Тодруулбал, Л.Гансүх нарт холбогдох хэргийг өнгөрсөн лхагва гарагт Дээд шүүх хэлэлцэж, эцсийн шийдвэрээ гаргахдаа Анхан болон давж заалдах шатны шүүхээс Л.Гансүхэд оноосон 4.6 жилийн ялыг 3.6 жил болгон бууруулж, жирийн дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэх, төрийн албанд ажиллах эрхийг нь 4 жилээр хасах шийдвэрийг гаргасан. Харин Б.Мөнгөнтуяад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгав. Түүнчлэн шүүгдэгч нарт ногдуулсан 2.5 тэрбум төгрөгийн хохирлыг 1.1 тэрбум төгрөг болгон бууруулж, Л.Гансүх, Н.Даваахүү нарыг хувь тэнцүүлэн төлүүлж "Багануур" ХК-д олгохоор шийдвэрлэлээ.

 

Шүүхийн энэ шийдвэрээс харахад Б.Мөнгөнтуяа гэх эмэгтэйг хийгээгүй хэргийнх нь төлөө хэдэн сараар хорьж цагдаж, бие сэтгэлийг нь хохироожээ манай хуулийнхан. Одоо Л.Гансүх, Н.Даваахүү нарыг хэр удаан хохироохыг хэлж мэдэхгүй байна үнэндээ. Ямар ч байсан захиалгатай, улс төрийн зорилготой хэрэг гэдгийг л зах зухаас нь харж байна.

 

Шүүхийн шийдвэрт хэн нөлөөлөв!

 

Улсын Дээд шүүхэд болсон хурал таван цаг орчим завсарлаж, хэлэлцсэн шүүгч нарт энэ хэргийг дэнслэх амаргүй байсан нь лавтай. Гэхдээ бүх шатны шүүхийн шийдвэрт хэн нэгэн нөлөөлж буй гэдгийг хэлж, хардах хүн олон байлаа.

 

Хэрэв тийм биш бол хуульч мэргэжлийн оргилд ноёрхох Дээд шүүхийн шүүгч нарт төдийгүй энгийн хүнд ч ойлгомжтой байсан гэрээнд заагаагүй үнийн дүн, жингийн зөрүү, тэр ч бүү хэл төрийн албан хаагчийн шалгалт ч өгч үзээгүй хүмүүсийг төрийн албан хаагч хэмээх зүйл заалтаар ялласан Анхан болон Давж заалдах шатны шүүхийг шийдвэр, тогтоолыг дэмжсэн мэт шийдвэрийг Дээд шүүхийн шүүгчид гаргахгүй байх байсан болов уу гэх хардлага ч байгаа юм.

 

Түүнчлэн шат шатны шүүхийн шийдвэр нь олон нийтийг шүүхэд итгэх итгэлгүй болгож орхисон нь өнөөдөр ч цахим ертөнцөд тахал мэт тархаж буй иргэдийн байр суурианаас илхэнээ харагдана.  “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлж гэр хорооллынхонд хямд үнэтэй нүүрс нийлүүлсэн тэднийг эхнээсээ ялласан зүйл нь гэрээнд заагаагүй үнийн дүн, жингийн зөрүү юм. Тодруулбал, “Эм Жи Эл Эс Би Ди” ХХК нь “Нүүрс” хөтөлбөрийн хүрээнд “Багануур” ХК-тай хамтран ажиллахаар байгуулсан гэрээнд нэг тонн шигшиж ангилсан нүүрснийг 27500 төгрөгөөр худалдан авна.

 

Мөн шуудайлсан нүүрсний жингээр тооцож төлбөрийг хийнэ гэсэн атал гэрээнд тусгаагүй үнийн дүн, жингийн зөрүү гэгчийг гаргаж Л.Гансүх нарыг ялласан нь өдгөө гэрээ гэх зүйл нотлох баримт болдоггүй, гэрээнд заагаагүй зүйлээр бусдыг яллаж болдог юм байна гэх буруу жишгийг шүүх тогтоож байгаа нь олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарах шалгааны нэг болоод байгаа нь нууц биш. Магадгүй альваа нэгэн аж ахуйн нэгж байгууллага бусадтай байгуулсан гэрээнд зааж, тусгаагүй зүйлээрээ хамтран ажиллахаар гэрээ байгуулсан нэгнийгээ буруутгаж, шүүхэд хандах боломжтой гэдгийг энэ удаагийн шүүх хурал харуулж чадлаа.     

 

Угтаа гэрээ нь аливаа байгууллагын хооронд үйлдэгддэг албан ёсны баримт бичиг байх учиртай. Тиймээс ч ярьж тохирсон хийж, хэрэгжүүлэх бүхнээ гэрээгээр баталгаажуулж, баримт болгон үлдээдэг хөдлөшгүй архивын нотлох бичиг баримт юм. Гэтэл “Эм Жи Эл Эс Би Ди” ХХК-ийн “Багануур” ХК-тай хамтран ажиллахаар байгуулсан гэрээ нь хэдийнэ амжилттай хэрэгжиж дуусаад гэрээний биелэлтээ дүгнэх мөчид худалдан авагч талыг “Аавын хаалга” татах үндэслэлгүй баримт бичиг болон хувирсан. Үүнийг ч шат шатны шүүх яллах шалтгаан мөн гэж үзсэн билээ. Харин Дээд шүүх эцсийн шийдвэрээ гаргахдаа үнийн зөрүү гэгчийг хэрэгсэхгүй болгосон ч жингийн зөрүүг тооцож, Л.Гансүх, Н.Даваахүү нарыг 1.1 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэмээн үзэж, тэднээр хувь тэнцүүлэн гаргуулж, төлүүлэхээр болсон юм. 

 

Дээд шүүхийн шийдвэр гарсны дараа Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг байр сууриа илэрхийлж, “Ичсэн хүн хүн ална” гэгч боллоо хэмээн мэдээлсэн. Үнэхээр түүний хэлээд буй ичсэн хүн хэн байв гэдэг ч яах аргагүй анхаарал татаж байгаа юм.  

 

Б.Мөнгөнтуяа хохирлоо нэхэмжил

 

Анхан болон Давж заалдах шатны шүүх Б.Мөнгөнтуяа, Н.Даваахүү нарыг ижил зүйл заалтаар яллаж, прокурорууд яллах дүгнэлтээ үйлдсэн. Тиймээс ч шүүх тэдэнд ижил хэмжээний мөнгөн торгуулийн ял ногдуулсан билээ. Гэтэл Дээд шүүх Б.Мөнгөнтуяаг цагаатгаснаар анхан болон давж заалдах шатны шүүхээс сонссон торгох ялыг хүлээхгүй болов.

 

Уг нь Н.Даваахүү, Б.Мөнгөнтуяа нар ижил зүйл заалтаар буруутгагдаж, яллах дүгнэлт уншуулж байсан ч Н.Даваахүү торгуулийн ял дээр унаж, Б.Мөнгөнтуяа цагаатав. Хэрэв Л.Гансүх нарын шүүх хурал олон нийтэд нээлттэй яваагүй байсан бол Б.Мөнгөнтуяа ч ялтан болох байсан гэдгийг учир мэдэх хүмүүс хэлж байгаа. 

 

Б.Мөнгөнтуяаг анх Л.Гансүхийн эхнэр Уранчимэгийн төрсөн дүү Урангоогийн төрсөн охин гэж яллаж, прокурорууд яллах дүгнэлтээ уншиж байсан удаатай. Үүнийг тэрбээр хүчтэй эсэргүүцэж, Анхан шатны шүүх хурал дээр “Намайг Л.Гансүхийн эхнэр Уранчимэгийн төрсөн дүү Урангоогийн төрсөн охин гэж яллаж байгаа прокуроруудад үнэхээр харамсаж байна. Үнэхээр хүнийг яллаж байгаа бол бүтэн овог нэрээр минь хэлж яллах хэрэгтэй.

 

Миний аав энд зогсож байна. Намайг Батцэнгэлийн Мөнгөнтуяа гэдэг. Энэ онц ноцтой гээд байгаа хэрэг анх 2014 оны дөрөвдүгээр сарын 28 ны нэг дэх өдөр үүсээд намайг ажил дээр байхад нь шууд барьж хорьсон. Тухайн үед намайг 265.2 152.3 гэдэг хүнд зүйл ангиар яллаж, бүтэн 6 сар 8 хоног хорьж, хохироож, нэр төрийг минь гутаачихаад энэ хэргээ хэрэгсэхгүй болгочихсон хүмүүс бол эрхэм прокурорууд та бүхэн. Гэтэл одоо намайг дахиад 163.2 166.2 гэдэг хүнд зүйл ангиар яллаж байна. Энэ зүйл ангид чинь заасанчлан улс төрийн албан тушаалтан эрх мэдлээ урвуулан ашиглах гэсэн байгаа би тэр улс төрийн албан хаагч чинь биш. Төрийн албаны шалгалт ч өгч байгаагүй. Эрхэм прокуроруудаа та бүхэн миний нүд рүү харж чадахгүй байсан ч над руу хараарай.  Тэр гэрч, шинжээч нар гээд байгаа хүмүүс энд түмний шившиг болоод л зогссон” хэмээн өгүүлж байсан.

 

Ийнхүү хилс хэрэгт холбогдож буйгаа мэдүүлсээр атал гурав хоногийн өмнө хүртэл түүнийг шүүх гэмт хэрэгтэн гэмээн үзэж байсан нь харамсалтай.  Тэгвэл шүүх Б.Мөнгөнтуяаг цагаатгасан учир зургаан cap хууль бусаар цагдан хоригдсон хохирлоо төрөөс нэхэмжлэх эрхтэй. Хуульд зааснаар нэг хоног хууль бусаар цагдан хоригдсон хугацааг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцдог.

 

Тэгэхээр Б.Мөнгөнтуяа 200 хоног хоригдсоны нөхөн олговор 38 сая 400 мянган төгрөг төрөөс нэхэмжлэх боломжтой. Мөн сэтгэл санааны хохирол, ажилгүй байсан орлогын хохирол, өмгөөлөгч хөлсөлсний зардлаа нэхэмжлэх эрх нь түүнд нээлттэй. Төрийн хууль бус ажиллагааны улмаас иргэнд учирсан хохирлыг төлөх мөнгийг Хууль зүйн яамны төсөвт тусгадаг. Гэтэл төсвийн мөнгийг ард түмэн бүрдүүлдэг. Бид хуулийн байгууллагуудыг хүн хэлмэгдүүлж, хохирол төлж гэж татвар төлдөггүй. Угтаа бол хүнийг хэлмэгдүүлсний хохирлыг төр биш буруутай этгээдүүд гаргах ёстой гэдгийг ч анхаарууштай.

 

Нүүрсний гэх хэргийн захилагч хэн байв?

 

Дахин хэлье. Л.Гансүх нарын гэгдээд буй "Нүүрс" хөтөлбөрийн эл хэрэг улстөрийн зорилготой, захиалагчтай хэрэг гэдгийг олон хүн хэлж, хардаж байна. Гэтэл Дээд шүүх эцсийн шийдвэрээ гаргахдаа үнийн зөрүү гэгчийг хэрэгсэхгүй болгож жингийн зөрүүг тооцож, Л.Гансүх, Н.Даваахүү нарыг 1.1 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэмээн үзэж, тэднээр хувь тэнцүүлэн гаргуулж, төлүүлэхээр болсон, Б.Мөнгөнтуяаг 265.2, 152.3 гэдэг хүнд зүйл ангиар яллаж, бүтэн 6 сар 8 хоног хорьчихоод цагаатгана гэдэг арай л ичмээр явдал боллоо. Хэн нэгнийг гутаах, яллах, хэрэгтэн болгож харагдуулахын тулд ийн улайрна гэдэг яах аргагүй захиалагчтай гэж хардагдаж байна. Өдий хүртэл явж, тэмцэж, арьсаа хуулуулж байснаас хэн эл хэргийг захиалж, хуулийг гууль болгон, хийгээгүй хэргийнх нь төлөө хэн нэгэнд ял тулгаж байгааг илчлэх цаг болсон бус уу.

 

24tsag.mn     Б.Энхжин  

0
ЖИРГЭХ
Санал болгох
Багц 24: МУ-ын Хөдөлмөрийн баатар нэгээр нэмэгдэж, улс төр томилгоогоор “амьсгалав”
Байр суурь: Уулын спортыг хэрхэн хөгжүүлэх талаар хэн юу хэлэв
Багц 24: Амиа алдсан иргэдийн тоо 10 боллоо
Багц 24: У.Хүрэлсүхийн кабинетынхан тодорч, Г.Дэнзэнгийн хэрэг дэнслэгдэв
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (57)

  • Зочин (150.129.141.125)
    Нягтлан огт хамаагүй байдаг гэвэл худлаа,эд нар улсын үйлдвэрийг хохироосон нь харагдаад л байсан ш дээ.Ард тал нь Алтанхуяг тулдаа ял нь маш их хөнгөрлөө,жирийн иргэд байсан бол анхан шатны шүүхийн ял хэвээр үлдэнэ.Мөнгө хүчтэй ,
    2016 оны 05 сарын 11 | Хариулах
  • Зочин (202.9.41.31)
    Б.Мөнгөнтуяаг анх Л.Гансүхийн эхнэр Уранчимэгийн төрсөн дүү Урангоогийн төрсөн охин гэж яллаж, прокурорууд яллах дүгнэлтээ уншиж байсан удаатай. Үүнийг тэрбээр хүчтэй эсэргүүцэж, Анхан шатны шүүх хурал дээр “Намайг Л.Гансүхийн эхнэр Уранчимэгийн төрсөн дүү Урангоогийн төрсөн охин гэж яллаж байгаа прокуроруудад үнэхээр харамсаж байна. Үнэхээр хүнийг яллаж байгаа бол бүтэн овог нэрээр минь хэлж яллах хэрэгтэй.
    2016 оны 05 сарын 10 | Хариулах
  • Зочин (202.9.41.31)
    Төрийн хууль бус ажиллагааны улмаас иргэнд учирсан хохирлыг төлөх мөнгийг Хууль зүйн яамны төсөвт тусгадаг. Гэтэл төсвийн мөнгийг ард түмэн бүрдүүлдэг. Бид хуулийн байгууллагуудыг хүн хэлмэгдүүлж, хохирол төлж гэж татвар төлдөггүй. Угтаа бол хүнийг хэлмэгдүүлсний хохирлыг төр биш буруутай этгээдүүд гаргах ёстой гэдгийг ч анхаарууштай.
    2016 оны 05 сарын 10 | Хариулах
  • монгол хүн (202.21.106.134)
    үнэхээр зохисон гарчигтай мэдээлэл байна даа.нээрээ л ухаан ноёны урагшгүй албатууд .овоо босгоогүй бол шаазгай хаана суухав гэж,төрийн албыг төрлийн алба болгосон та нарыг буруу шүү дээ,алтанхуяг аа.хавь ойрын хүмүүсээ орон шоронд оруулаад их онцгүй байна шдээ,хувааж хүртсэн нь үнэнээс хойш эдлэх ёстой ял зэмээ эдлэх л хэрэгтэй.ардын хүүхэд байсан бол аль хэзээний хамгийн хүнд ялыг өгсөн байгаа шүү,шүүх шударга биш л байна
    2016 оны 03 сарын 28 | Хариулах
  • халуун тогооны тоглоом (182.160.3.129)
    ха ха захиалагчийн илчил гэчихжээ мэдээж төр барьж байгаа засаглал ан-ынхан их гоё тоглох юм аа хоорондоо одоо ч үргэлжилсээр л ... одоо баттулга ... з.энхболд ... гээд үргэлжилэх байх доо
    2016 оны 03 сарын 28 | Хариулах
  • Zochin (172.56.12.136)
    Tataagaad hayachih uym b,nadaa. Busdad surgamj bolog ene Ohin byh hohirloo nehemjlehiig demjij b.naa
    2016 оны 03 сарын 27 | Хариулах
  • Зочин (112.72.12.11)
    Battulga,Enhbold 2 zahialsan baih
    2016 оны 03 сарын 27 | Хариулах
  • elbeg (202.179.31.104)
    ednii araas Battulga gishuuniig yawuulah ged bnu da barahgui bailgui
    2016 оны 03 сарын 26 | Хариулах
  • зочин (122.201.21.167)
    Монголын хууль хяналтын байгууллага зөвхөн элбэгдорж нямдорж дорлигжав гурвын захиалгаар ажилладаг болсон эдний үйл хэрэг өс хонзонг гүйцэтгэснийхээ төлөө тушаал дэвших зэрэг олон янзын шан харамж авдаг бололтой хурц амарбат чингэс соембо эрдэнэ гэх мэт
    2016 оны 03 сарын 26 | Хариулах
  • Зочин (122.201.21.167)
    Шийлэгдамба мөнгөнтуяа хоерыг харьцуул даа өдөр шөнө хоер шиг шээдэгдамба
    2016 оны 03 сарын 26 | Хариулах
  • буяа (202.9.41.167)
    монхтуяа минии дуу УНЭН хэзээд ялдагииг биеэрээ харууллаа,зоригтой бгаарай,Ажилаа мэддэг хун гайхамшигтай шуу, чи цаашдаа ч ялах болно,чи ажил хайх хэрэггуй,чи оороо компани бгуулаад жинхэнэ захирал болж олон хун тэжээгээд явах маш их хуч чадал чамд харагдаж бгаа тул хичээгээрэй,чи чадна,,амжилт зусье,,,,
    2016 оны 03 сарын 26 | Хариулах
  • Иргэн (103.57.93.248)
    Алтанхуяг захиалагчийг илчлэхтэй мантай, өөрөө сугарч үлдсэн нь их юм.
    2016 оны 03 сарын 26 | Хариулах
  • Зочин (103.57.93.248)
    ИРГЭДЭД ТАРААСАН ХОРМОЙ НҮҮРС БҮРЭЭС МӨНГӨ СААСАН НЬ НОТЛОХ БАРИМТТАЙГ ХЭЛЖ БАЙСАН. ХАРИН ЖИНХЭНЭ ЭЗЭН НЬ БИШ, ТӨЛӨӨНИЙ ХҮМҮҮС ЯЛ АВЧИХЛАА ДАА. МӨНГӨНТУЯА Ч ЭНХИЙН ЦАГААН ТАГТАА БАЙГААГҮЙ. ЖИРИЙН ИРГЭД БИДЭНД АВИЛГАЧДЫГ ӨМӨӨРӨХ, БӨӨЦИЙЛӨХ ШАЛТГААН БАЙГАА ГЭЖ ҮҮ.
    2016 оны 03 сарын 26 | Хариулах
    • zochin
      hormoi nuurs tuhain yedee bidend uguujuu ugsun yum shuu odoo hormoi nuurs ih unetei baina daa teneg ih medegch guai ichsen hun hun alnaa gej......
      2016 оны 03 сарын 26
    • zochin
      Tiimee, demjij bna. Enhiin tsagaan tagtaa bish.
      2016 оны 03 сарын 26
  • ЗОЧИН (150.129.140.80)
    САЙН ХУС ШОРОНД 3 ХОН ХУССАНАА НАСААРАА С.БАЯР ШИГ ГАДААД ИДЭЭД ЗАЛУУ ХҮҮХЭН ЭРГҮҮЛ АМЬДАР Н.А
    2016 оны 03 сарын 26 | Хариулах
  • Хуц (150.129.141.213)
    Ардчилал гэгч анархизмын лай, энэ эрх баригчид амьд буй цагт наадах чинь арилахгүй ээ . . .
    2016 оны 03 сарын 26 | Хариулах
  • Шударга шүүх хаана байна вэ? (43.242.243.56)
    Мөнгөнтуяаг цагаатгадаг нь л буруу байхгүй юу, Гансүхийн ялыг бууруулдаг нь ч бас буруу, харин ч эсрэгээрээ нэмэх байсан юм. Яг үнэндээ бол тэд луйварчид, үлэмж хэмжээний мөнгө завшсан нь үнэн, манай шүүхийнхэн үргэлж нөлөөнд автдаг, шударгаар шүүж чаддаггүй шүү дээ.
    2016 оны 03 сарын 26 | Хариулах
    • zochin
      munguntuyag tsagaadsand bayar hurgie helmegduuleltee zogsoo
      2016 оны 03 сарын 26
  • Зочин (78.250.241.57)
    Алтанхуяг одоо энэ хэргийн захиалагчийг шудрагаар илчлэх хэрэгтэй ш дээ. Гэмгүй хүмүүсийг гэмтэн болгож байгаа Элбэгдоржийг нэрлэж шудрага ёсыг тогтоох хэрэгтэй.
    2016 оны 03 сарын 26 | Хариулах
  • Зочин (150.129.140.80)
    ЯАХААРАА АЛТАНХУЯГ ЕРӨНХИЙ САЙДЫН АХЛАХ ЗӨВЛӨХҮҮД ШОРОНД ОРООД БАЙДАГ ЮМ. ШУНАЛ ШУЛАМ БОЛООД БАЙНА УУ ХУУЛЬ НЛ ГУУЛЬ БОЛООД БАЙНА УУ??????? ТА МИНЬ ЭЭ
    2016 оны 03 сарын 25 | Хариулах
  • bgaaa (220.68.14.172)
    Hutsdiin be? Ene shuuh procror avilagatai temtsdeg gazaruud chine bugd hen negnii gar huluud baidag yumuu? Heduulee huvaaj avchihaad neg negniigee daramtlaad suuj baidag yum bishuu? aria ch dee ta min. ene ch bish baihaa! Yur ene deeguur albatanguud hen ni ch ijilhen boljee yandaa.
    2016 оны 03 сарын 25 | Хариулах
    • Зочин
      Шүүх, прокурор, атг бүгд л угаасаа элбэгдорж гэсэн ганц л хүний гарт байдышд. Одоо тег нь нэмэгдээ байлгүй
      2016 оны 03 сарын 25
  • иргэн (103.229.120.209)
    6 сар 8 хоног хилс хэргээр хоригдоно гэдэг маш гутамшиг, аймшиг, доромжлол. ийм хэргийг дахин гаргуулахгүйн тулд ингэж ялласан бүх шүүх засаглалыг буулгах, дахин энэ албанд ажиллах эрхгүй болгох, олон улсын хүний эрхийн конвенцэд мэдэгдэж олон улсын стандартын дагуу мөнгө төгрөгөө нэхэж сэтгэл санааны хохирлоо барагдуулах хэрэгтэй. Тэгвэл чи жинхэнэ ялагч ард түмний баатар охин болно шүү.
    2016 оны 03 сарын 25 | Хариулах
  • Монгол хүн (202.21.116.94)
    Сүүлийн үед хамаг юмны захиалагч нэг л хүн болох нь тов тодорхой болоод байгаа шүү дээ.
    2016 оны 03 сарын 25 | Хариулах
    • zochin
      tiim shuu
      2016 оны 03 сарын 25
  • Зочин (182.160.38.113)
    монгол улс 2009 оноос хойш маш хурдан дампуурч маш их тэмцэлдлээ шүү. ингэж улс орныг бужигнуулж хошгируулж хорлоно гэдэг бас их л авьяас шүү
    2016 оны 03 сарын 25 | Хариулах
  • Зочин (112.138.35.55)
    ENE BOL TARBAGA ELBEGDORJ TERGYYTEI TAGJIGAR ENHBOLD NARIN HIISEN HEREG MUU PIZDAA NAR GEMGYI HYN BURUUTGAAD TA NAR UDAHGYI BAS MUUGAA YZNEE
    2016 оны 03 сарын 25 | Хариулах
    • kk
      goe hellee vnen100
      2016 оны 03 сарын 25
  • дорж (103.9.90.130)
    Хэрэг хийгээгүй хүн ийм зоригтой байдаг Одоо наад хүн хэлмэгдүүлсэн прокуроруудаа ёс зүйн хороо мэргэжлийн хороонд нь өгч шийтгүүл,шийтгэхгүй бол захиалгатай гэсэн үг
    2016 оны 03 сарын 25 | Хариулах
  • Зочин (119.40.98.162)
    МАН хурдан төрийн эрхэнд дангаараа гарч АН-ын солиорол, популистуудын хийрхэл, МАХН-ын авилгачдыг хурдан дарж авахгүй бол улс орон сүйрлээ эднийг бүгдийг нь үнэн зөв замд оруулах шалгах цаг болчоод байнаа
    2016 оны 03 сарын 25 | Хариулах
    • dd
      eooe MAN bur aimaar mun tenegtvee chi
      2016 оны 03 сарын 25
    • Зочин
      МАН цаагуураа элбэгдоржтой нийлээд энэ бүгдийг хийж байгааг мэдээгүй байгаа юумуу. Зориуд ан-ы нэр хүндийг унагаахын тулд элбэгдоржийн найруулж байгаа хоронд цаагуураа маш их туслалцаа үзүүлж байгаа шүү. Тэгэхээр энэ бүх сүйрлийн эх үүсвэр нь элбэгдорж болон ман гэсэн үг.
      2016 оны 03 сарын 25
  • Зочин (119.40.98.162)
    Намайг Батцэнгэлийн Мөнгөнтуяа гэдэг. Энэ онц ноцтой гээд байгаа хэрэг анх 2014 оны дөрөвдүгээр сарын 28 ны нэг дэх өдөр үүсээд намайг ажил дээр байхад нь шууд барьж хорьсон. Тухайн үед намайг 265.2 152.3 гэдэг хүнд зүйл ангиар яллаж, бүтэн 6 сар 8 хоног хорьж, хохироож, нэр төрийг минь гутаачихаад энэ хэргээ хэрэгсэхгүй болгочихсон хүмүүс бол эрхэм прокурорууд та бүхэн. Гэтэл одоо намайг дахиад 163.2 166.2 гэдэг хүнд зүйл ангиар яллаж байна. Энэ зүйл ангид чинь заасанчлан улс төрийн албан тушаалтан эрх мэдлээ урвуулан ашиглах гэсэн байгаа би тэр улс төрийн албан хаагч чинь биш. Төрийн албаны шалгалт ч өгч байгаагүй. Эрхэм прокуроруудаа та бүхэн миний нүд рүү харж чадахгүй байсан ч над руу хараарай. Тэр гэрч, шинжээч нар гээд байгаа хүмүүс энд түмний шившиг болоод л зогссон” хэмээн өгүүлж байсан.
    2016 оны 03 сарын 25 | Хариулах
  • Зочин (119.40.98.162)
    Хэрэв тийм биш бол хуульч мэргэжлийн оргилд ноёрхох Дээд шүүхийн шүүгч нарт төдийгүй энгийн хүнд ч ойлгомжтой байсан гэрээнд заагаагүй үнийн дүн, жингийн зөрүү, тэр ч бүү хэл төрийн албан хаагчийн шалгалт ч өгч үзээгүй хүмүүсийг төрийн албан хаагч хэмээх зүйл заалтаар ялласан Анхан болон Давж заалдах шатны шүүхийг шийдвэр, тогтоолыг дэмжсэн мэт шийдвэрийг Дээд шүүхийн шүүгчид гаргахгүй байх байсан болов уу гэх хардлага ч байгаа юм.Хүнд хүчээр ял тулгадаг болсон хэлмэгдүүлэлтийн 37 он эхэлсний тод жишээ энэ бусгүй боллоо 6 сар шоронд тарчлаагаад сүүлд нь хэрэг биш байсан болж байна шүү дээ Монгол Улс дүрэндээрээ ардчилсан цаанаа харгис анархизмийг байгуулсаар тэдний гар хөл бологчид энгийн иргэдийг идсээр байх уу энэ ийм байх ёстой юу
    2016 оны 03 сарын 25 | Хариулах
  • Зочин (202.21.118.98)
    хэн нэгэнд ял тулгаж байгааг илчлэх цаг болсон бус уу.
    2016 оны 03 сарын 25 | Хариулах
  • Зочин (202.21.118.98)
    Хэрэв тийм биш бол хуульч мэргэжлийн оргилд ноёрхох Дээд шүүхийн шүүгч нарт төдийгүй энгийн хүнд ч ойлгомжтой байсан гэрээнд заагаагүй үнийн дүн, жингийн зөрүү, тэр ч бүү хэл төрийн албан хаагчийн шалгалт ч өгч үзээгүй хүмүүсийг төрийн албан хаагч хэмээх зүйл заалтаар ялласан Анхан болон Давж заалдах шатны шүүхийг шийдвэр, тогтоолыг дэмжсэн мэт шийдвэрийг Дээд шүүхийн шүүгчид гаргахгүй байх байсан болов уу гэх хардлага ч байгаа юм.
    2016 оны 03 сарын 25 | Хариулах
  • Зочин (202.21.118.98)
    Л.Гансүх нарын хэрэг нь улсад 3.6 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэмээн сүр дуулиантайгаар эхэлсэн энэ асуудал даамжирсаар Засгийн газрыг хүртэл огцруулсан гэдэг боловч угтаа Шинэчлэлийн Засгийн газрыг огцруулах олиг муутай сценари байсныг ард түмэн анхны шүүх хурлаас эхлээд л харсан. Прокурор, шүүгчид гээд хууль цаазаа арван хуруу шигээ мэддэг нөхдүүд эгэл жирийн нэгэн нягтлан бодогч эмэгтэйд хэрхэн багаа хуулуулж, олны нүдэн дээр ичих нүүрэндээ илгэ нааж ширлэн суухыг бид цэнхэр дэлгэцээр эмгэнэн харсан. Зөвхөн Норовын хүүг унагаах ажиллагаа нь замын хажуугаар явж байсан хэн бүхнийг хоморголон хорих, шүүх төлөвлөгөө болно гэдгийг ардчилсан нийгэмд үзнэ чинээ санасангүй.
    2016 оны 03 сарын 25 | Хариулах
  • Зочин (182.160.38.150)
    элбэгдорж гуай маш эвгүйцлээ шүү. их сандарч байгаа нь илт байна. угаадас долоож өөрийг нь хамгаалж хуцдаг хавнуудаа их тэнгэрт хооллох шив.
    2016 оны 03 сарын 25 | Хариулах
  • Зочин (202.21.118.98)
    шат шатны шүүхийн шийдвэр нь олон нийтийг шүүхэд итгэх итгэлгүй болгож орхисон нь өнөөдөр ч цахим ертөнцөд тахал мэт тархаж буй иргэдийн байр суурианаас илхэнээ харагдана. “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлж гэр хорооллынхонд хямд үнэтэй нүүрс нийлүүлсэн тэднийг эхнээсээ ялласан зүйл нь гэрээнд заагаагүй үнийн дүн, жингийн зөрүү юм. Тодруулбал, “Эм Жи Эл Эс Би Ди” ХХК нь “Нүүрс” хөтөлбөрийн хүрээнд “Багануур” ХК-тай хамтран ажиллахаар байгуулсан гэрээнд нэг тонн шигшиж ангилсан нүүрснийг 27500 төгрөгөөр худалдан авна. Мөн шуудайлсан нүүрсний жингээр тооцож төлбөрийг хийнэ гэсэн атал гэрээнд тусгаагүй үнийн дүн, жингийн зөрүү гэгчийг гаргаж Л.Гансүх нарыг ялласан нь өдгөө гэрээ гэх зүйл нотлох баримт болдоггүй, гэрээнд заагаагүй зүйлээр бусдыг яллаж болдог юм байна гэх буруу жишгийг шүүх тогтоож байгаа нь олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарах шалгааны нэг болоод байгаа нь нууц биш. Магадгүй альваа нэгэн аж ахуйн нэгж байгууллага бусадтай байгуулсан гэрээнд зааж, тусгаагүй зүйлээрээ хамтран аж
    2016 оны 03 сарын 25 | Хариулах
  • Зочин (202.21.118.98)
    Намайг Батцэнгэлийн Мөнгөнтуяа гэдэг. Энэ онц ноцтой гээд байгаа хэрэг анх 2014 оны дөрөвдүгээр сарын 28 ны нэг дэх өдөр үүсээд намайг ажил дээр байхад нь шууд барьж хорьсон. Тухайн үед намайг 265.2 152.3 гэдэг хүнд зүйл ангиар яллаж, бүтэн 6 сар 8 хоног хорьж, хохироож, нэр төрийг минь гутаачихаад энэ хэргээ хэрэгсэхгүй болгочихсон хүмүүс бол эрхэм прокурорууд та бүхэн. Гэтэл одоо намайг дахиад 163.2 166.2 гэдэг хүнд зүйл ангиар яллаж байна. Энэ зүйл ангид чинь заасанчлан улс төрийн албан тушаалтан эрх мэдлээ урвуулан ашиглах гэсэн байгаа би тэр улс төрийн албан хаагч чинь биш. Төрийн албаны шалгалт ч өгч байгаагүй. Эрхэм прокуроруудаа та бүхэн миний нүд рүү харж чадахгүй байсан ч над руу хараарай. Тэр гэрч, шинжээч нар гээд байгаа хүмүүс энд түмний шившиг болоод л зогссон” хэмээн өгүүлж байсан.
    2016 оны 03 сарын 25 | Хариулах
  • Зочин (182.160.38.150)
    эбидоо энэ охиныг шүүх прокуророороо хуурамч мэдүүлэг авах гэж арай л дэндүүлж яргалуулсан байна лээ.шийлэгдамба шиг хулчгар биш болохоороо мөнгөнтуяа ялж дээ.
    2016 оны 03 сарын 25 | Хариулах
  • Зочин (202.21.118.98)
    Л.Гансүх нарын гэгдээд буй Нүүрс хөтөлбөрийн эл хэрэг улстөрийн зорилготой, захиалагчтай хэрэг гэдгийг олон хүн хэлж, хардаж байна. Гэтэл Дээд шүүх эцсийн шийдвэрээ гаргахдаа үнийн зөрүү гэгчийг хэрэгсэхгүй болгож жингийн зөрүүг тооцож, Л.Гансүх, Н.Даваахүү нарыг 1.1 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэмээн үзэж, тэднээр хувь тэнцүүлэн гаргуулж, төлүүлэхээр болсон, Б.Мөнгөнтуяаг 265.2, 152.3 гэдэг хүнд зүйл ангиар яллаж, бүтэн 6 сар 8 хоног хорьчихоод цагаатгана гэдэг арай л ичмээр явдал боллоо. Хэн нэгнийг гутаах, яллах, хэрэгтэн болгож харагдуулахын тулд ийн улайрна гэдэг яах аргагүй захиалагчтай гэж хардагдаж байна. Өдий хүртэл явж, тэмцэж, арьсаа хуулуулж байснаас хэн эл хэргийг захиалж, хуулийг гууль болгон, хийгээгүй хэргийнх нь төлөө хэн нэгэнд ял тулгаж байгааг илчлэх цаг болсон бус уу.
    2016 оны 03 сарын 25 | Хариулах
  • Зочин (182.160.2.204)
    МАН хурдан төрийн эрхэнд дангаараа гарч АН-ын солиорол, популистуудын хийрхэл, МАХН-ын авилгачдыг хурдан даж авахгүй бол ээ улс сүйрлээ
    2016 оны 03 сарын 25 | Хариулах
    • Зочин
      xujaa enxbold terguutei baychuudiig bid tegeed songox uu. odoonii mongol ulsiig oriig man-xan zasag barij baixdaa tavisan shuu dee, tegeed mash olon terbumtanguud torson
      2016 оны 03 сарын 25
  • Зочин (202.21.118.98)
    Б.Мөнгөнтуяа 200 хоног хоригдсоны нөхөн олговор 38 сая 400 мянган төгрөг төрөөс нэхэмжлэх боломжтой. Мөн сэтгэл санааны хохирол, ажилгүй байсан орлогын хохирол, өмгөөлөгч хөлсөлсний зардлаа нэхэмжлэх эрх нь түүнд нээлттэй. Төрийн хууль бус ажиллагааны улмаас иргэнд учирсан хохирлыг төлөх мөнгийг Хууль зүйн яамны төсөвт тусгадаг. Гэтэл төсвийн мөнгийг ард түмэн бүрдүүлдэг. Бид хуулийн байгууллагуудыг хүн хэлмэгдүүлж, хохирол төлж гэж татвар төлдөггүй. Угтаа бол хүнийг хэлмэгдүүлсний хохирлыг төр биш буруутай этгээдүүд гаргах ёстой гэдгийг ч анхаарууштай.
    2016 оны 03 сарын 25 | Хариулах
  • Зочин (202.21.118.98)
    Н.Даваахүү, Б.Мөнгөнтуяа нар ижил зүйл заалтаар буруутгагдаж, яллах дүгнэлт уншуулж байсан ч Н.Даваахүү торгуулийн ял дээр унаж, Б.Мөнгөнтуяа цагаатав. Хэрэв Л.Гансүх нарын шүүх хурал олон нийтэд нээлттэй яваагүй байсан бол Б.Мөнгөнтуяа ч ялтан болох байсан гэдгийг учир мэдэх хүмүүс хэлж байгаа. Б.Мөнгөнтуяаг анх Л.Гансүхийн эхнэр Уранчимэгийн төрсөн дүү Урангоогийн төрсөн охин гэж яллаж, прокурорууд яллах дүгнэлтээ уншиж байсан удаатай. Үүнийг тэрбээр хүчтэй эсэргүүцэж, Анхан шатны шүүх хурал дээр “Намайг Л.Гансүхийн эхнэр Уранчимэгийн төрсөн дүү Урангоогийн төрсөн охин гэж яллаж байгаа прокуроруудад үнэхээр харамсаж байна. Үнэхээр хүнийг яллаж байгаа бол бүтэн овог нэрээр минь хэлж яллах хэрэгтэй.
    2016 оны 03 сарын 25 | Хариулах
  • Зочин (104.131.92.125)
    Эби хүчгүй болж байгаагийн шинж. Женкотой тэмцвэл Эби минь буухаасаа өмнө шоронд орно шүү.
    2016 оны 03 сарын 25 | Хариулах
  • Зочин (202.179.24.250)
    Захиалагч нугжгар гэдгийг гадуур хүн хазаад яваа золбин нохойч мэдэж байгаа. Дан дээл давхар дээл гээд шонхорынхноор дэмжүүлээд одоогийн давхар дээлтэй Бурмаа,Зоригт хоёрыг хэн хашгирууллаа.Хаа байна дан дээл. АН-ЫН ҮЗХ БА ИХ ХУРАЛААР ЭНЭ АСУУЛЫГ ХҮЧТЭЙ СӨХӨН ГАРГАЖ ШИНЭЧИЛЭЛИЙН ЗАСГИЙН ГАЗРЫГ УНАГААХААД НАМЫН ҮНДСЭН ДҮРМИЙН ТОДОРХОЙ ЗААЛТ ЗӨРЧИН ЗАСГИЙН ГАЗРАА УНАГААХАД ОРОЛЦСОН ШОНХОРЧУУДЫГ УГААСАА ҮНДСЭН ДҮРМИЙН ХОРОО УЛС ТӨРД ОРОЛЦОХ ЭРХИЙГ 2-4 ЖИЛ ЗОГСООХ ШИЙ.ЭР ГАРГАЧИХСАН БАЙГАА ТҮҮГЭЭРЭЭ ҮЗХ-Д ОРУУЛААД ШИЙД.ЭР ГАРГАЧИХВАЛ С.ЭРДЭНЭ,ЖЕНКО,ЭРДЭНЧИМЭГ,БУРМАА ГЭСЭН НҮНИЙ БУЛАЙНУУДААСАА САЛНА.
    2016 оны 03 сарын 25 | Хариулах
  • Зочин (202.21.106.117)
    End terbum tugrugiin 500000 hohirol yariad hun shiitgeed bdag,,, kk! Tsaana chini gadaadad 70000000 dollar iin tulbur torguuli tuluj bna. Iim tulburt oruulsan hun uussen shaltgaan bugd todorhoi bgaa,,,! Bid yumiig uuruur harj setgehgui bol ene zasag turiinhend togluulsaar duusna
    2016 оны 03 сарын 25 | Хариулах
  • Зочин (103.9.90.39)
    Зэвсэгт хүчний 300 гаран цэрэг 6 сар гаран нүүрс шуудайлсан байдаг. Тэд нүүрс шуудайлсан цалин гэж аваагүй. Урд жил нь иргэдийг сарын 600 000-800 000₮-өөр цалинжуулсан. Цэргүүдийн цалинг хамгийн багаар бодоход 1 тэрбум₮ болно... Тэр мөнгө хаана, хэний халаасанд орсон бэ?
    2016 оны 03 сарын 25 | Хариулах
    • Зочин
      Цэргийн даргынх нь халаасанд л орсын байгааз. Цэргүүдэд цалин өгсөн л гэсэншд. Тэр замаас нь цалинг нь авсан цэргийн дарга нартайгаа тооцоогоо бодохгүй юу.
      2016 оны 03 сарын 25
  • zes (211.34.220.65)
    Mengetei huuhen huurhun baidag yum teneg min 2t ezen chin il boloh duhsun bolhoor bachimdaj uhehnee 3t huniig doromjilj bga hun uuriinhu bugsiig maajij bga umhii hanhluulsan huntei adil haragddag yum er ni deed shuuhiin ner hund buh shatni shuuhuud baastaiga holildloodoo
    2016 оны 03 сарын 25 | Хариулах
  • Kharnuden (202.156.97.83)
    Temtseld urialmaar baina bostsgooyo humuusee
    2016 оны 03 сарын 25 | Хариулах
  • Зочин (76.94.73.18)
    ta nar bugd xulgaich shuu dee,
    2016 оны 03 сарын 25 | Хариулах
  • Зочин (59.153.112.165)
    Алтанхуяг Дэнзэн, өөрийн охин бусад хамсаатнуудтайгаа идэж уусны зах зух нь энэ ш дээ. Ингээд дууссанд баярлахгүй олон юм ярьж байгаад ахиад ухууулах вий
    2016 оны 03 сарын 25 | Хариулах
  • Зочин (122.201.24.85)
    хэрэг хийгээгүй гэж бүү донгос. эцсийн шатанд та нар бүгд аврагдлаа.
    2016 оны 03 сарын 25 | Хариулах
    • za yu novshoo
      chi uuruu bitii huts malaa. tumen olnii nuden deer 100 tugrugnuus avhuulaad buh tootsoogoo delgej yarisan ter shalgadag malnuud ni ch shalgaa biz de . chi idej bhiin harsiimuu urt hel huzuu oroodiimshvv barimttai bicheerei gulguu
      2016 оны 03 сарын 25
  • Зочин (122.201.24.85)
    хэрэг хийгээгүй гэж бүү донгос. эцсийн шатанд та нар бүгд аврагдлаа.
    2016 оны 03 сарын 25 | Хариулах
  • Зочин (202.55.180.155)
    Зэвүүн сэжгийн хүүхэн. Хамар дээрээ мэнгэтэй ийм хүүхнүүд хэрүүлч байдаг юм. Энэ баруун аймгийн хазгай хэлтэнгүүд их оодорч байна даа.
    2016 оны 03 сарын 25 | Хариулах
    • zochin
      deer door nudtei solir mini hamar deeree yamar ch menge alga nudee shalguul
      2016 оны 03 сарын 25
    • Зочин
      haha hamar deer ni menge alga. Sain harchaad hun doromjlooch
      2016 оны 03 сарын 25
    • зочин
      мөнгөнтуяад баяр хүргье, чи чадлаа ш дэ,
      2016 оны 03 сарын 25
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
    2 цаг 57 мин
  • Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
    3 цаг 7 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    3 цаг 46 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    3 цаг 58 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    4 цаг 13 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    4 цаг 20 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    4 цаг 49 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    Өчигдөр 10 цаг 54 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК