Хятадын Хинан мужаар урсах шар мөрөн үерлэж байна. Жил бүрийн энэ үед Шар мөрөн үерлэхдээ эргийн ойролцоох элс болон хог, хаягдлыг далай руу авч оддог аж.

2002 оноос хойш Шар мөрөн 13 удаа үерлэсэн бөгөөд нийтдээ 762 сая тонн хогийг далайд хаясан гэсэн тооцоо гарчээ.

Шар мөрөн дунд байрласан Сиаоланди нэртэй далангаар мөрөн хэрхэн үерлэн урсаж байгаа сонирхолтой дүр төрх нь энэ юм.

Шар мөрний үерлэх хугацаа энэ жил 6-р сарын 19-нд эхэлж, 20 гаруй хоног үргэлжилнэ гэж “Синхуа” агентлаг мэдээлсэн байна.





Шар мөрний үерлэх хугацаа энэ жил 6-р сарын 19-нд эхэлж, 20 гаруй хоног үргэлжилнэ гэж “Синхуа” агентлаг мэдээлсэн байна.


Б.Баяр
Сэтгэгдэл (1)