
Бурхан багшийн Их Дүйчин өдөр 2026 оны 5 дугаар сарын 31-нд буюу энэ долоо хоногийн Ням гарагт тохиож буй юм. Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд зааснаар энэ өдрийг зуны тэргүүн сарын 15-нд тэмдэглэхээр болж, хуульчилсан.
Бурхан багшийн Их Дүйчин өдрийг эв нэгдэл, энэрэл нигүүлсэл, сэтгэлийн хөгжил, өв соёлоо эрхэмлэх өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд энэ жилийн тухайд Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Амар амгаланг хамтдаа түгээе” уриан дор нэгдсэн арга хэмжээг зохион байгуулна. Арга хэмжээний үеэр Урлаг соёлын тоглолт, Хөгжимт бясалгал, Випашяна бясалгал зэрэг соёлын арга хэмжээ болох бөгөөд шашны зүтгэлтнүүдийн лекцийг сонсож, “Баярын жагсаал”-д оролцох боломжтой юм.
Энэ жилийн Их дүйчэн өдөр онцгой ач холбогдолтой болж буй нь Бурхан багшийн хоёр манлай шавь болох билгүүний дээд Шаарийбуу, хувилгааны дээд Монголжийбуу нарын ариун ринсэлийг анх удаа Энэтхэг улсаас Монгол Улсад залж буй түүхэн үйл явдалтай давхцаж байгаад оршино.Ринсэл нь гэгээрсэн хутагт хувилгаадын ариун үлдэц бөгөөд сүсэглэн мөргөсөн хүмүүний буян хишгийг арвижуулж, амар амгалан, сайн сайхны ерөөлийг дагуулдаг хэмээн буддын шашинд үздэг.
Жил бүр Монголчууд Бурхан багшийн Их Дүйчин өдөр буюу зуны тэргүүн сарын шинийн 15-ны бэлэгт сайн өдөр буян номын үйлийг ихээр дэлгэрүүлэн, сүсэгтэн олныг хамтруулан уламжлал болгон Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийд бусад Улаанбаатар хотын болон хөдөө орон нутгийн сүм, хийдүүд төрийн бус болон сайн дурын байгууллагын оролцоотой дор бүрнээ өргөн дэлгэр тэмдэглэж ирсэн.
2013 оноос эхлэн бурхны шашныг дэлгэрүүлэгч, дэмжигч, байгууллага, клуб, иргэдийн санаачилгаар Бурханы шашинтны наадам болгон зарлаж Гандантэгчэнлин хийд дээр төвлөрөн уламжлалт үйл ажиллагаанаас гадна хийдийг тойрон гороолох парад буюу жагсаал, хүүхэд залууст зориулсан жүжигчилсэн тоглолт зэрэг залуусыг хамарсан орчин үеийн чиг хандлагатай үйл ажиллагааг зохион байгуулж эхэлсэн.
Бурхан багшийн Их Дүйчин өдөр бурхан багшийн лагшин мэндэлж, төгс гэгээрлийн хутгийг олж, нирваан дүрийг үзүүлсэн гурван үйл зохиол давхацсанаараа бусад дүйчин өдрөөс онцлогтой.
Сануулахад, 2019 онд УИХ-ын нэр бүхий гишүүд Бурхан багшийн Их Дүйчин өдрөөр бүх нийтээр амардаг байх хуулийн төслийг санаачлан, УИХ-д өргөн мэдүүлснээр батлагдсан түүхтэй.
“БУРХАН БАГШИЙН ИХ ДҮЙЧИН ӨДӨР 2026 АРГА ХЭМЖЭЭНИЙ
ХӨТӨЛБӨР
Хугацаа: 2026 оны 05дугаар сарын 31-ний өдөр
| 12:00-12:10 |
Нээлтийн арга хэмжээ |
| 12:10-12:20 |
Төрийн дээд, тэргүүн зэргийн “Чингис хаан” одонт, Монгол Улсын Соёлын элч Морин хуурын чуулгын тоглолт |
| 12:20-12:25 |
Монгол ардын уртын дуу: Уяхан замбуу тивийн наран Улаанбаатар театрын уран бүтээлч МУСТА дуучин О.Анхчимэг |
| 12:25-12:35 |
Монгол Улсын Соёл, Урлагийн их сургуулийн багш Бүжиг дэглээч: МУСТА М.Мөнгөнцэцгийн дэглэлт
|
| 12:35-12:40 |
УГЗ дуучин Г.Ариунбаатар |
| 12:40-12:50 |
Үндэсний Урлагийн их театрын дуучин МУСТА Б.Бямбадорж |
| 12:50-13:10 |
Морин хуурч Д.Шинэ-цог гени, ятгачин МУГЖ Ч.Мөнх-эрдэнэ |
| 13:10-13:30 |
Хөгжимт бясалгал “Зөн тэжээхүйн ухааны төв” |
| 13:30-13:40 |
Улаанбаатар театрын уран бүтээлч Лимбэ хөгжимчин: Б.Мягмарцэрэн |
| 13:40-14:00 |
Монгол Улсын Соёл, Урлагийн их сургуулийн багш Бүжиг дэглээч: МУСТА М.Мөнгөнцэцгийн дэглэлт
|
| 14:00-14:10 |
Монголын Бурхан шашинтны төв-Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, Лхаарамба Д. Жавзандорж |
| 14:10-14:15 |
Улаанбаатар театрын уран бүтээлч дуучин: МУСТА- Т.Баянжаргал |
| 14:15-15:00 |
“Үнэт зүйл ба бясалгал, Бясалгал ба эрүүл мэнд” лекц илтгэгч /МБШТ- Гандантэгчэнлин хийдийн тэргүүлэгч, гавж Д.Нямсамбуу/ |
| 15:00-15:20 |
Хөгжимт бясалгал Beat box Ray |
| 15:20-15:30 |
Гитар хөгжмийн аяс гитарчин Александр сага |
| 15:30-16:10 |
Энэрэнгүй сэтгэл лекц илтгэгч МБШТөв Гандантэгчэнлин хийдийн тэргүүлэгч, Да лам Гэвш А.Батцэнгэл |
| 16:10-16:30 |
МУСТА дуучин Эрдэнэчимэг |
| 16:30-17:00 |
Випешняа бясалгал - Ширэндэв Иогийн холбооны иог |
| 17:00-17:10 |
МУСТА дуучин Б.Алтанжаргал |
| 17:10-17:30 |
Улаанбаатар театрын уран бүтээлчид |
| 17:30-17:40 |
Дуучин: Т.Бат-оргил |
| 17:40-18:00 |
Дуучин: н.Очир-Эрдэнэ |
| 18:00-18:20 |
Дуучин Young Mo’G /Э.Мөнх-Эрдэнэ/ |
| 18:20-18:30 |
Ice top хамтлаг |
| 18:30-19:00 |
Lemons хамтлаг |


















































