
Өмнөд Солонгосын алдарт K-pop хамтлаг BTS болон дэлхийн хамгийн алдартай жигнэмэгийн брэндүүдийн нэг Oreo хамтран хязгаарлагдмал тоогоор үйлдвэрлэгдэх шинэ амттан гаргахаар болжээ. Энэхүү шинэ жигнэмгийг Солонгосын уламжлалт гудамжны амттан болох хотток (hotteok)-оос санаа авсан байна.
Шинэ Oreo нь BTS-ийн шүтэн бишрэгчдийг илэрхийлэх бэлгэдэл болох нил ягаан өнгийн талхтай жигнэмэг байх бөгөөд энэ нь хамтлагийн “ARMY” фенүүдтэй холбоотой өнгө юм. Дотор крем нь бор сахар, амтат сироптой хоттокны амтыг санагдуулах байдлаар хийгджээ.
Мөн уг бүтээгдэхүүн дээр BTS хамтлагийн 7 гишүүн болон тэдний 13 жилийн түүхийг бэлгэдсэн 13 өөр төрлийн хээ, дардас байх бөгөөд зарим нь тусгай утгатай дүрслэлүүдийг агуулна.
Энэхүү хамтын ажиллагаа нь Oreo брэндийн хувьд өргөн хүрээг хамарсан олон улсын төсөл бөгөөд бүтээгдэхүүн нь дэлхийн 80 гаруй оронд худалдаалагдах төлөвтэй байна.
Бүтээгдэхүүн нь онлайн худалдаанд зургадугаар сарын 1-нээс, дэлгүүрүүдэд зургадугаар сарын 8-наас гарч эхэлнэ. BTS хамтлаг энэхүү хамтын ажиллагааг “өөрсдийн амжилтын амтыг дэлхийтэй хуваалцах боломж” гэж тодорхойлсон байна.
Л.Баяр
























































