2016.4.24, Ням гараг / Билгийн тооллын: 17
Хаврын адаг луу сар
Нэг цагаан мэнгэтэй улаан хулгана өдөр
Аргын тооллын: 2016.4.24, Ням гараг
Наран ургах шингэх: 06.46-20.55
Үс засуулбал: Өнгө зүс доройтно
Барилдлага: Түлэх
Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй
Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр цэрэг татах, дайсанаа дарах хатуу үйлийг үүсгэвээс зохистой. Эм засал хийлгэх, авшиг авах, бэрийн үйл, дайсныг дарахад болон хуран чуулах, үс угаахад сайн. Зүүн нүд татвал хувцас олдох, баруун нүд татвал тэмцэл болох, баруун чих хангинавал сайн, зүүн нь хангинавал өчүүхэн нэгнийг үзэх, тагнай загатнах, бие татвал үзэсгэлэн болох, хөлийн шөрмес татвал үг, асуулт болох болой. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно.