2016.5.9, ДАВАА ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 3
ЗУНЫ ЭХЭН ХАРАГЧИН МОГОЙ САР
ДӨРВӨН НОГООН МЭНГЭТЭЙ ЦАГААГЧИН ТУУЛАЙ ӨДӨР
Аргын тооллын: 2016.5.9, Даваа гараг
Наран ургах шингэх: 06.22-21.16
Үс засуулбал: Эд мал баялаг төгөлдөр болно
Барилдлага: Үл зохилдох
Шүтэн барилдлага: Сэрэхүй
Тухайн өдөр нохой, хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр андгай тангаргаас няцах, дайсныг номруулах, амраг лугаа золгох, авшиг авах, ус гатлах, угаах зэрэгт сайн. Баруун нүд татвал садан ирэх, зүүн нүд татвал баярлах, баруун чих хангинавал гутамшиг болох, зүүн хангинавал завхарсныг сонсож цочиж айх, бие татвал өмнө зүгээс зочин ирэх, хөл татвал хэрүүл гомдол болно. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд мал баялаг төгөлдөр болно.