ЗУНЫ ЭХЭН ХАРАГЧИН МОГОЙ САР
ГУРВАН ХӨХ МЭНГЭТЭЙ ХАР ЛУУ ӨДӨР
Аргын тооллын: 2016.5.10, Мягмар гараг
Наран ургах шингэх: 06.21-21.18
Үс засуулбал: Бие эрхтний хүч сайжирна
Барилдлага: Үхэх
Шүтэн барилдлага: Хурьцахуй
Тухайн өдөр могой, морь, гахай, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр бурханы үйл, хувцас хийхэд сайн.
Зүүн нүд татвал хувцас олох, баруун чих хангинавал үзэсгэлэн болох, зүүн нь бол үхэл болсныг сонсох, нохой уливал сонсголонтой үг сонсох, тагнай загатнавал гэр арвидах, бие татвал хүн ирэх, хөл татвал гомдол аюул болно. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтний хүч сайжирна.