Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.10
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хүргэнийхээ бизнесийг хамгаалсан Ц.Шаравдоржоос болж монголчууд хохирох ёстой юу?

2016-5-13
0
ЖИРГЭХ

Р.Бурмаа сайдын балаг үрийн буудайгаар үргэлжилж, МХЕГ-ын дарга Ц.Шаравдоржийг “ороов”. ОХУ-аас оруулж ирсэн дөрвөн мянган тн үрийн буудайг чанарын шаардлага хангана, хангахгүй гэсэн мэргэжлийн хяналтын улсын байцаагчдын дүгнэлт дуулиан тарьж, олны гайхшрлыг төрүүлж байна.

 

Улсын байцаагч Р.Бурмаа сайдад таалагдах дүгнэлт гаргах ёстой байсан уу

 

ХХАА-н сайд Р.Бурмаагийн “дурлаж” оруулж ирсэн үрийн буудай нь чанарын шаардлага хангахгүй байгааг Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын лабораторийнхан нотолж, улсын байцаагчийн дүгнэлт гаргасан. Тодруулбал, аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан 2016 оны 4 сарын 8-ны өдрийн 18-02-008/45 тоот удирдамжийн хүрээнд урьдчилсан сэргийлэх хяналт шалгалтыг Сайхан сумын Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн салбарт хүлээн авч буй ОХУ-аас импортоор орж ирсэн тарих үрийн улаанбуудайн вагон тус бүрээс 2016 оны 4 дүгээр сарын 19-нд тус сангийн лабораторийн эрхлэгч Б.Мөнгөншагай, ТЭДС-гийн ажилчдыг байлцуулан зохих журмын дагуу дээж авч, аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Итгэмжлэгдэгдсэн лабораторид хүргэсэн байна.

 

Шинжилгээгээр нэгдүгээр зэргийн репордукци “Алтайская Жница” сортын тарих үрийн улаанбуудай нь Монгол Улсын ”Үрийн буудай сортын болон үрийн чанар, Ерөнхий шаардлага MNS 0246:2010 стандартын шаардлага хангахгүй байна” гэж гарсан байна. Нөгөөтэйгүүр, таримал ургамлын үрийн сортын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6,24 дэх заалт/ тарих үрийн чанарын стандарт хангасан үр импортлох-д нийцэхгүй байна. Монгол Улсын Хөдөө аж ахуйн сайдын А-90 тушаалаар баталсан Ургамлын гадаад, дотоод хорио цээртэй өвчин, хөнөөлт шавьж, хог ургамал, мэрэгч амьтдын нэрсийн жагсаалтад заасан дотоод хорио цээртэй хог ургамлын үр илэрлээ” гэх дүгнэлийг гаргасан.

 

Л.Цандэлэг: ДОХ-той адил хор хөнөөлтэй үрийн буудайгаар тариалалт хийх гэж байна

 

Монголын үр тариа эрхлэгчдийн газар тариалангийн холбооны ерөнхийлөгч Л.Цандэлэг “Харуу гэх өвчлөлтэй үрийн сорт л доо. Хүнд ойлгуулах талаасаа ДОХ –той, халдварт гэсэн үг. Ийм үрийн буудайг хөрсөнд таривал газар шороогоо бохирдуулж, хэдэн жилдээ үр ашгаа өгдөггүй. Харин ийм үрээр гурил хийвэл идсэн хүний эрүүл мэнд болоод ходоод гэдсэнд цөвтэй гэж ахмад тариаланчид хэлдэг байсан. Одоо ч хууль, тушаал гууль болж дээ. ХХАА-н сайдын А-90 дугаар тушаалаар нутагшаагүй сортын үр тарихыг хориглосон байдаг юм. Гэтэл Алтайская Жница сортын үрийг чинь манайх өмнө нь тарьж байгаагүй, Р.Бурмаа сайд тушаалаа өөрөө зөрчөөд явж болдог юм байна. Нөгөөтэйгүүр, наад сортын үрийг чинь газар тариалангийн ямар ч мэдлэггүй гуанз эрхэлдэг хүн оруулж ирсэн шүү дээ. Гацууртын Чинбатын Канадаас авчирсан үрийг болохоор Монголд тарьж байгаагүй, хуулиа баримтал гээд хураан авч улсын орлого болгох мөртлөө өөрөө болохоор хуулиа зөрчиж болдог юм уу. Тэгээд байгаа байдлыг нь хэлэхээр шантаажилсан нэр зүүх юм. Үнэн үг хэлсэн хүнд үхэр өшөөтэй гэж санасан бодсоноо нуулгүй шууд хэлэхээр хүнд адлагдаад хэцүү юм” хэмээн учирласан байдаг.

 

Үрийн буудайнд “онц” тавьсан байцаагч онц, “муу” тавьсан байцаагч муу дүн авав

 

Дархан-Уул аймгийн МХГ-ын ургамал хамгаалал, хорио цээрийн хяналтын байцаагч П.Болормаа энэхүү дүгнэлтийг эрс үгүйсгэж, “ОХУ-аас оруулж ирсэн үрийн улаан буудай нь тус улсын шаардлагад бүрэн нийцэж байна” гэсэн дүгнэлтийг гаргав. Түүний энэхүү дүгнэлтийг ч МХЕГ-аас хүлээн зөвшөөрч газрын дарга Ц.Шаравдорж үрийн улаан буудайд “онц” дүн тавьсан П.Болормаа нар мэдээлэл хийсэн. Тэд “ОХУ-аас оруулж ирсэн улаан буудайг шаардлага хангана, харин жаахан хогтой гэхдээ цэвэрлээд л тариал” гэх тайлбарыг хийсэн. Харин “Монгол Улсын Хөдөө аж ахуйн сайдын А-90 тушаалаар баталсан Ургамлын гадаад, дотоод хорио цээртэй өвчин, хөнөөлт шавьж, хог ургамал, мэрэгч амьтдын нэрсийн жагсаалтад заасан дотоод хорио цээртэй хог ургамлын үр илэрлээ” гэж импортын үрийн буудайнд муу дүн тавьсан Д.Цэрэндуламыг төв газраас нь дарамталж, хийж байсан ажлыг нь өөр хүнд шилжүүлчихсэн гэх мэдээлэл ч гарав.

 

Юуны учир хоёр улсын байцаагчийнхаа нэгийг адлаж, нөгөөг нь дэмжиж байгааг гайхаг хүн олон байсан тиймээс ч Ц.Шаравдорж нарыг мэдээлэл хийх үед сэтгүүлчид энэ жил ургац алдаж, чанар муутай буудай хурааж авбал хариуцлагыг хэн хүлээх вэ гэсэн асуултыг тодруулахад, Ц.Шаравдорж “Бид мэдэхгүй” хэмээн өнөөдөр энэ буудайг хүлээн зөвшөөрөөд тариалбал маргааш яах нь бидэнд хамаагүй гэх аястай арьсаа хамгаалсан хариултыг өгсөн нь мөн л анхаарал татаж байсан билээ.

 

“Нямбайгаль даваа” компанийн нууц ноёнтон Ц.Шаравдоржийн хүргэн

 

ХХААЯ-ны тогтоосон квотын дагуу “Нямбайгаль даваа” компани ОХУ-ын “Алтайская жница” сортын дөрвөн мянган тонн үрийн буудайг импортоор оруулж ирсэн. Тэгвэл энэхүү компани нь Ц.Шаравдоржийн хүргэний компани гэх мэдээлэл ч гараад амжсан. Харин тэрбээр үүнийг үгүйсгэж байсан ч даравч далдайна гэгчээр хэргийн “эзэн” болсон “Нямбайгаль даваа” компанийн нууц ноёнтой Ц.Шаравдоржтой төрлийн хүн гэдгийг эх сурвалж мэдээлэв. 

 

Тодруулбал, “Нямбайгаль Даваа” ХХК-ийн захирал Ц.Зундуй нь Ц.Шаравдоржтой төрөл садангийн хүн аж. Лавшруулбал Ц.Шаравдорж даргын хүргэн н.Золбоо нь ОХУ-аас үрийн буудай оруулах ажлыг хийсэн гол нууц ноёнтон гэнэ.



Харин н.Золбоо нь “Нямбайгаль Даваа” ХХК-ийн захирал Ц.Зундуйн эхнэртэй ураг төрлийн ойрын хамаатан. Ц.Зундуйг компанийн захирлаар тавьсан байгаа боловч “Нямбайгаль даваа” ХХК-ийн жинхэнэ гол эзэн нь Золбоо гэгч гэдгийг ойрын эх сурвалж мэдээлсэн юм. Тиймээс ч Ц.Шаравдорж нь хүргэн Золбоогийнхоо бизнесийг дэмжиж чанаргүй үрийн буудайг чанартай гэж улайрсан болж таарав.

 

Б.Баатархүү: Үрийн буудайнаас дээж авч шинжилгээнд хүргүүлсэн 

 

Үрийн буудайн асуудалд хүчний байгууллагыг ч буруутгагдаад амжсан. Тиймээс ч өчигдөр ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү мэдээлэл хийж, тайлбарыг өгсөн.

 

Тэрбээр “МХЕГ-аас улаанбуудайтай холбоотой сонин мэдээллүүд хийгээд байгаа юм. Үүнтэй холбогдуулан албан ёсоор тайлбар хийе. Тодруулбал, зарим нэгэн улстөрчид албан тушаалтнуудаас ХХААЯ-ны захиалгаар ОХУ-аас оруулж ирсэн улаанбуудайн тараалттай холбоотой цагдаагийн байгууллагаас хориглосон үйл ажиллагааг нь зогсоосон гэх мэт ташаа мэдээллийг олон нийтэд гаргаад байна. ХХААЯ-ны захиалгаар ОХУ-аас оруулж ирсэн үрийн улаанбуудайнаас Сэлэнгэ аймгийн, Дархан-Уул аймгийн мэргэжлийн хяналтын газруудаас дээж авч шинжилгээ хийсэн. Энэ хоёр шинжилгээний хариу дүгнэлт зөрүүтэй гарсан.

 

Сэлэнгэ аймгийн мэргэжлийн хяналтын газраас “Энэ буудайг ашиглах боломжгүй” гэсэн дүгнэлт гаргасан бол Дархан-Уул аймгийн МХГ-аас хоёдугаар зэрэглэлийн үрийн улаанбуудай байна гэсэн. Хүн ардын хүнсний аюулгүй байдалд аюул учруулж болзошгүй гэж үзсэн учир мөн зөрүүтэй мэдээллийг шалгаж үзэх үүднээс Эрүүгийн хуульд заасны дагуу цагдаагийн байгууллага улаанбуудайнаас дээж авах ажлыг зохион байгуулсан.

 

Дээж авахдаа Тариалан эрхлэлтийг дэмжих холбоо, МХГ, гаалийн улсын байцаагч хөндлөнгийн гэрчийг байлцуулан дээж авсан. Дээжээ холбогдох шинжилгээнд хүргүүлсэн байгаа. Үүнтэй холбогдуулан цагдаагийн байгууллага төрийн байгууллага аж ахуйн нэгжээс хураасан, битүүмжилсэн, үйл ажиллагааг нь зогсоосон, үрийн буудайг хүргүүлэхэд саад учруулсан ямар нэгэн арга хэмжээ аваагүй гэдгийг албан ёсоор хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Цаашид тодорхой албан тушаалтан, холбогдох хүмүүсээс худал ташаа мэдээлэл тараахгүй байхыг мэдэгдэж байна” гэсэн билээ.

 

Монгол Улсын хүнсний аюулгүй байдалтай холбоотой энэхүү асуудлыг хэн нэгний эрх ашигийн төлөө хөөсрүүлж болохгүй байлтай. Энэ бүхний цаана ард түмний эрүүл мэнд, амь нас оршиж буйг холбогдох албаныхан анхааралдаа авч асуудлыг үнэн мөнөөр шийдээсэй гэх үүднээс энэхүү мэдээллийг бэлтгэлээ. 

 

24tsag.mn    Б.Энхжин 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Багц 24: МУ-ын Хөдөлмөрийн баатар нэгээр нэмэгдэж, улс төр томилгоогоор “амьсгалав”
Байр суурь: Уулын спортыг хэрхэн хөгжүүлэх талаар хэн юу хэлэв
Багц 24: Амиа алдсан иргэдийн тоо 10 боллоо
Багц 24: У.Хүрэлсүхийн кабинетынхан тодорч, Г.Дэнзэнгийн хэрэг дэнслэгдэв
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (11)

  • nj (59.153.113.222)
    naad uriin budaag ardiin namiin baga hurliin gishuun neg gar oruulj irj bga
    2016 оны 05 сарын 13 | Хариулах
  • Зочин (112.72.12.2)
    naad bolormaa gedeg baitsaagchaa sain shalga ATG d og e n darhani MHG t meregjliin bus humuus ih baidag dargiig ni hiij baisan buynbat odoo baigaa baterdene nariig ATG shalga
    2016 оны 05 сарын 13 | Хариулах
  • Bulganii irgen (202.5.206.21)
    Ene oruulj irsen uriin buudai ni horchgor, taaruuhan buudai baina lee ...
    2016 оны 05 сарын 13 | Хариулах
  • Зочин (202.21.106.135)
    SHARAVDORJ ODOO BOLIOCHOO TETGEVERTEE GAR
    2016 оны 05 сарын 13 | Хариулах
  • Зочин (112.72.12.1)
    Зундуйн авгай нь МАН-н Ө.Энхтүвшингийн төрсөн дүү юмаа.Өөрөөр хэлбэл Ө.Золбоогийн авга эгч.Шаравдоржийн худ юмаа.
    2016 оны 05 сарын 13 | Хариулах
  • зочин (202.21.100.138)
    Шаравдорж гэдэг билүү энэ өвгөн тэгнээ.шудрага дүр эсгээд зөнөг өвгөн.Хамаатанийхаа буудайг шахаж байгаа хэрэг үү.Тариаланчид минь та нарыг дэмждэг шүү.Ард олон бид.Иймэрхүү лууварчид ганц хоёр байгаа юм даа.Шоронд хийвэл таарна.
    2016 оны 05 сарын 13 | Хариулах
  • зочин (202.21.100.138)
    Шаравдорж гэдэг билүү энэ өвгөн тэгнээ.шудрага дүр эсгээд зөнөг өвгөн.Хамаатанийхаа буудайг шахаж байгаа хэрэг үү.Тариаланчид минь та нарыг дэмждэг шүү.Ард олон бид.Иймэрхүү лууварчид ганц хоёр байгаа юм даа.Шоронд хийвэл таарна.
    2016 оны 05 сарын 13 | Хариулах
  • Зочин (112.72.12.2)
    Энэ балай авгай чинь Халх гол төслийн 2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт орсон обьектийг хуссан гэсэн шүү.Эртэд Дарханд тариаланчдын зөвлөлгөөнд суугаагүй мөртлөө орой нт ирчихсэн төрсөн өдрөө тэмдэглээд сагс дүүрэн талх, загас тэврээд малилзаад явсан шүү.
    2016 оны 05 сарын 13 | Хариулах
    • Зочин
      kkkkk
      2016 оны 05 сарын 13
  • Зочин (109.163.234.8)
    Нэг хэсэг үндэсний үйлдвэрээ дэмжье гээд нэг Гадаадын брэнд дэмье гээд бдаг Буудай цавуулаг багатай гээд бсан худал ярисан Одоо буухаасаа өмнө САЙН идээд авы нам хамгаална гэсэн байр сууритай бна
    2016 оны 05 сарын 13 | Хариулах
  • Фааааак юмдааа (150.129.141.72)
    Давхар дахтай бумаа авгайг vтэр тvргэн зайлуулахгуй бол женкогийн зараалаар ХАА н салбарыг бvрэн нурааж самраад хаялаа шдээ, энэ жил ургац авна гэж бас vлгэр боллоо...
    2016 оны 05 сарын 13 | Хариулах
  • Зочин (112.72.12.31)
    Яг л зөв бичиж Бурмаа гэдэг хүн Монгол улсын төлөө биш хэдэн төгрөг босгох гэсэн нь Шаравдоржийг ороожээ үнэхээр ичдэггүй улаандаа гарсан 2 хүн хоршжээ.Улаан буудай бол стратегийн бүтээгдхүүн шүү тиймээс Бурмаа мэтийг дахин төрийн хаалгаар хамрыг ч цухуйлгахгүй болгоорой Дорнодчуудаа.
    2016 оны 05 сарын 13 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Элчин сайд Э.СарантогоС Канадын ёслолын албаны дарга Сэбастьян Карриер-тэй уулзав
    15 мин
  • Мөсний зузаан 5-20 см нимгэрчээ
    16 мин
  • Орос, Украин улсууд эвлэрнэ
    49 мин
  • ИРЦ: УИХ-ын дөрвөн гишүүн эмнэлгийн чөлөөтэй байна
    58 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ
    59 мин
  • Өнөөдрөөс скүүтер, мопед явган хүний замаар зорчихгүй
    1 цаг 4 мин
  • “Эрчим хүчний салбарын долоо хоног" арга хэмжээ болно
    1 цаг 11 мин
  • Ц.Сандаг-Очир: Туулын хурдны замын ажлыг эхлүүлсэн компанид торгууль ноогдуулна
    1 цаг 19 мин
  • 2026 оны FIBA 3x3 World Tour-ийн албан ёсны хуваарь Азийн сагсан бөмбөгийн хөгжлийн шинэ үеийг тодорхой харуулж байна
    1 цаг 20 мин
  • Английн Премьер лигийн 32-р тойрог улирлын төгсгөлийн байрлалд шууд нөлөөлөх онцгой чухал тоглолтуудаар дүүрэн байна
    1 цаг 25 мин
  • Ж.Баярмаа: Нууцалсан гэрээнүүдийн ард дандаа хулгай, цавчаа явж байгаа
    1 цаг 26 мин
  • ТБХ:“Тогтоолд нэмэлт оруулах тухай” төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ
    1 цаг 44 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    2 цаг 6 мин
  • Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслөөр АН-ын бүлэг завсарлага авлаа
    2 цаг 40 мин
  • Л.Оюун-Эрдэнэ: Өнөөдрийн санал хураалт бол Монгол Улс ардчилсан парламентын засаглалтай байх эсэх тухай түүхэн сонголт
    3 цаг 3 мин
  • Иран-АНУ хоорондын хэлэлцээр ямар шатанд, хэрхэн өрнөж байгаа вэ?
    3 цаг 13 мин
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
    3 цаг 21 мин
  • ТАНИЛЦ: Өнөөдөр УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлууд
    3 цаг 22 мин
  • Бохир усны "Туул-1" коллекторын шугам ашиглалтанд орсноор 300 000 өрхийг төвийн системд шинээр холбох боломжтой
    3 цаг 49 мин
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
    3 цаг 51 мин
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Жудагтай бөх гэгддэг Улсын аварга Г.Эрхэмбаярын тухай сонирхолтой 24 баримт
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • “Тостын нурууны баатар” Т.Лхагвасүмбэрэл агсны амиа өгсөн тэмцэл мартагдах учиргүй
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • БАРИМТ: Таргалалт 1975 оноос хойш гурав дахин нэмэгдсэн
  • Кунфу мастер "Их бууны сум" хочит алдарт жүжигчин Жэки Чаны тухай баримтууд
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
  • 24 БАРИМТ: Эсрэг дүрээр эргэн ирсэн К-поп од Rain
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
  • АЛТАН ЦОМ: О.Хангай, Б.Орхонбаяры нарын багуудын ялагдсан нь тэмцээнийг орхино
  • АЛТАН ЦОМ: Дархан аварга Н.Батсуурийн баг "Хүлэгү" багийн эсрэг барилдахгүй бол тэмцээнээс мултарна
  • Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
  • Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Уул уурхайн салбарын экспортлогч аж ахуйн нэгжүүдтэй уулзаж, тулгамдсан асуудлаар санал солилцов
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төрийн аудитын тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
  • “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд Төв аймгийн аж ахуйн нэгж, иргэд 71 тэрбум төгрөгийн зээл авчээ
  • УИХ-ын гишүүн А.Ганбаатар БЗД-ийн Ардчилсан намын даргын батламжаа гардан авлаа
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • АН-ын Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор үргэлжилж байна
  • Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
  • АН-ын ҮБХ-ны хуралдааныг УИХ-ын гишүүн Ц.Туваан, Б.Жаргалан, ҮБХ-ны гишүүн Б.Отгонбат нар даргалж байна
  • Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
24 баримт
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
  • 24 БАРИМТ: Эсрэг дүрээр эргэн ирсэн К-поп од Rain
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК