Зуны дунд хөх морин сар
Есөн улаан мэнгэтэй хар нохой өдөр
Аргын тооллын: 2016.6.9, Пүрэв гараг
Наран ургах шингэх: 05.54-21.50
Үс засуулбал: Эд,мал арвижна
Барилдлага: Үл зохилдох
Шүтэн барилдлага: Авахуй
Тухайн өдөр бар, туулай, бич, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр андгай тангаргаас няцах, дайсныг номруулах, эм найруулах, гэргий авах, үс авах, элч зарах, эд авахад сайн. Замд гарвал олз олох сайн.
Зүүн нүд татвал хэрүүл, тэмцэл болох, баруун нь бол эд хувцас олох, зүүн чих хангинавал зочин ирэх баруун нь бол гаслан болох, нохой уливал галзуурах, хэрээ гуаглавал ураг садан эндэх, тагнай загатнавал хэн нэгний үхсэнийг сонсох, бие татвал гэнэт зочин ирнэ. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал өсөж арвижна.