Өнөөдөр болох зарим үйл явдлыг танилцуулж байна.
10:30 цагт: ХАХНХЯ-ны 9 давхарын уулзалтын танхимд БНХАУ-ын 60,0 тэрбум төгрөгийн буцалтгүй тусламжаар Монгол Улсад анх удаа баригдах Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн үндэсний төвийн барилгын ажил эхлүүлэх гэрээнд гарын үсэг зурах ёслол болно.
11:00 цагт: УБСЕГ-т Монгол улсын нийгэм, эдийн засгийн 2016 оны эхний таван сарын байдлаарх хэвлэлийн бага хурал болно.
11:00 цагт: МЗХ-ны байранд “Цагаан жагсаалт” зарлана. Энэ үеэр Цагаан Жагсаалтынхантай хариуцлагын гэрээ байгуулж, батламж гардуулна.
11:00 цагт: Үндэсний мэдээллийн төвд Дарханы СЕХ хууль зөрчсөн талаар бие даагчид мэдээлэл хийнэ.
12:30 цагт: Үндэсний мэдээллийн төвд УИХ-ын сонгуульд БГД-ээс нэр дэвшигч С.Хүрэлбаатар сонгуулийн хуулийн талаар мэдээлэл хийнэ.
18:30 цагт: МҮХАҮТ-н Их танхимд "MICS 2016" Монголын бараа бүтээгдэхүүний олон улсын үзэсгэлэнгийн хаалт болно.