Зуны дунд хөх морин сар
Гурван хөх мэнгэтэй шар луу өдөр
Аргын тооллын: 2016.6.15, Лхагва гараг
Наран ургах шингэх: 05.53-21.53
Үс засуулбал: Эрч хүч ихэснэ
Барилдлага: Үл зохилдох
Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй
Тухайн өдөр гахай, хулгана, үхэр, луу, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр андгай тангаргаас няцах, дайсныг номруулах, эм засал хийлгэх, авшиг авах, бэрийн үйл болон хуран чуулах, үс угаахад сайн.
Зүүн нүд татвал хувцас олдох, баруун нүд татвал тэмцэл болох, баруун чих хангинавал сайн, зүүн нь хангинавал өчүүхэн нэгнийг үзэх, тагнай загатнах, бие татвал үзэсгэлэн болох, хөлийн шөрмөс татвал үг, асуулт болох болой. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч хүч ихэснэ.