Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутагт Т гэгч насанд хүрээгүй хүүхэд хүчиндсэн гэмт хэрэг үйлдсэн байна. Тус аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, Цагдаагийн газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах тасгаас мөрдөн байцаалтын ажиллагаа явуулжээ. Дээрх хэрэгт тус аймгийн прокурорын орлогч Ж.Болорпүрэв хяналт тавин ажиллаж, яллах дүгнэлт үйлдэн, Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн аж. Улмаар анхан шатны шүүхээс шүүгдэгч Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцож, 10 жил 1 сар хорих ял оногдуулжээ.
Б.Цэцэг
Сэтгэгдэл (3)