Өнөөдөр 12.27 цагийн орчимд Татварын Ерөнхий газарт гал гарсан талаархи дуудлага нийслэлийн Онцгой байдлын газар ирсэн байна.
Дуудлагын дагуу НОБГ-ын харъяа гал унтраах 10 дугаар ангийн аврагчид ажиллаж, галыг унтраажээ. Одоогоор гал гарсан шалтгааныг тогтоохоор ажиллаж буй бөгөөд урьдчилсан байдлаар цахилгааны гэмтлээс болж гал гарсан гэж үзэж байгаа юм байна.
Б.Цэцэг