"Оюу Толгой" компаний санхүүжилтээр Улсын баяр наадмын үеэр долоон музейг үнэ төлбөргүй үзүүлэхээр болжээ.

"Оюу Толгой" компаний санхүүжилтээр Улсын баяр наадмын үеэр долоон музейг үнэ төлбөргүй үзүүлэхээр болжээ. Долоодугаар сарын 10-12-ны хооронд Улаанбаатар хотод байрлах Богд хааны ордон, Уран зургийн галларей,
Монголын үндэсний түүхийн музей, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалын музей,
Чойжин ламын сүм, Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей, Улаанбаатар
хотын музей зэргийг төлбөргүй үзэж болох юм байна.
"Оюу толгой" компани "Түүхээр аялахуй" төслийн хүрээнд дээрх музейнүүдийн гурван өдрийн орлогыг төлж байгаа аж.
Б.Баяр