Монголын залуучуудын холбооноос “Эрүүл залуу хүн” сэдэвт дугуйтай эко аялалыг зохион байгуулж байна.

Монголын залуучуудын холбооноос “Эрүүл залуу хүн” сэдэвт дугуйтай эко аялалыг зохион байгуулж байна. Энэ аялалын цуваа өнөөдөр 10.00 цагт Залуучуудын холбооны урдаас хөдөллөө. Энэ аялалд таван багийн 50 дугуйчин оролцож байгаа аж. Эдгээр дугуйчид 150 км зам туулах бөгөөд хог хаягдал ихтэй газрыг сонгон авч тухайн орчноо цэвэрлэх гэнэ. Зохион байгуулагчид “Залуус дотоод аялал сонирхож, эх орныхоо байгаль, эрүүл агаарыг мэдрэхээр улирал бүр гарах хэрэгтэй” гэжээ.
Ц.Болор