Энэ жил болох гурван том даншиг наадам энэ сард Сүхбаатар, Баян-Өлгий, Дорноговь аймагт болно. Сүхбаатар аймаг Зүүн бүсийн зуны хурдан морины уралдааныг аймгийнхаа 70 жилийн ойтой хамтатган тэмдэглэхээр болжээ. Наадам энэ сарын 28, 29-нд болох юм байна.

Энэ жил болох гурван том даншиг наадам энэ сард Сүхбаатар, Баян-Өлгий, Дорноговь аймагт болно. Сүхбаатар аймаг Зүүн бүсийн зуны хурдан морины уралдааныг аймгийнхаа 70 жилийн ойтой хамтатган тэмдэглэхээр болжээ. Наадам энэ сарын 28, 29-нд болох юм байна. Өмнөговь, Говь-Алтай аймгийн иргэд өнөөдөр, маргааш баяр наадмаа тэмдэглэх бол Булган, Говьсүмбэр, Дорноговь, Орхон, Өвөрхангай аймгийхан энэ сарын 10,11-нд наадамлах юм байна. Харин Баянхонгор, Дорнод, Сэлэнгэ, Төв, Хэнтий аймаг 9,10-нд баярлах бол Завхан, Дархан-Уул аймаг 11,12-нд баярлах ажээ.
Ц.Болор