
Автобусанд нийт 43 хүн байсан бөгөөд ослын улмаас 14 хүн амиа алдаж, 29 хүн бэртсэн байна. Өчигдөр Оросын албаны “Ил-76” онгоц Украинд газардсан байна. Автобусны ослын улмаас бэртсэн 20 хүнийг тус онгоцонд тээвэрлэн төв эмнэлэгт хүргэжээ. Осолд өртөгсдийг Псковын эмнэлгээс Москвагийн эмнэлэгт шилжүүлэх гэнэ.
Оросын Онцгой байдлын тэргүүн Владимир Пучков ослын улмаас бэртсэн Оросын иргэдийг нүүлгэх, амь үрэгдэгсдийн гэр бүлийнхэнд тусламж үзүүлэх ажлыг зохион байгуулахыг үүрэг болгосны дагуу арга хэмжээг яаравчлан аваад байна.
Тус улсын Онцгой байдлын яамны мэдээлснээр автобусны жолооч замын хөдөлгөөний дүрмийг бүдүүлгээр зөрчсний улмаас осол гарсан хэмээн дүгнэж байна.
Э.Мөнх