
Өнөөдрийн байдлаар EV71 халдвараар өвчилсөн 75,000 орчим хүүхэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Харин энэ өвчин насанд хүрсэн хүмүүст халддаггүй аж.
Гэнэт дэлгэрсэн энэ халдварыг судалж буй Вирус судлалын төвийн тэргүүлэх эрдэмтэн Доктор Филлип Бачи ДЭБ-руу илгээсэн и-мейлдээ “Бид энэ өвчний талаарх бүх дэлгэрэнгүй мэдээллийг ирэх лхагва гараг гэхэд өгөхийг хичээн ажиллаж байгаа” гэж бичжээ.
2006-2008 оны хооронд ийм халдварууд Ази номхон далайн орнуудад “Шувууны ханиад” нэртэйгээр дэлгэрч байсан. Халдвар авсан хүүхдүүдийн амьсгал боогдож, нас барж байсан юм. EV 71 вирус анх 1969 онд Калифорнид дэргэрч байжээ.
Э.Мөнх