
Ерөнхийлөгчийн эмгэнэлийг өнөөдөр улс орон даяар шууд дамжуулаа. Энэ үеэр бүх Оросийн төрийн далбааг бөхийлгөж амь үрэгдсэн иргэдийнхээ дурсгалыг хүндтгэсэн юм.
Өнгөрсөн баасан гарагт сүүлийн арван жилд тохиолдоогүй ширүүн борооны улмаас үүссэн үер Краснодарийн 150 иргэн амь үрэгдсэн юм. Мөн таван мянга гаруй айл орон гэргүй болж, 250 гаруй байшин, барилга нурж сүйдсэн байна. Краснодарт цахилгаан, цэвэр ус, зам харилцаа тасарсан байгаа бөгөөд хотын захиргаанаас үерт нэрвэгдсэн иргэдэд 10 мянган рубль олгож байгаа аж.