Гэр цэцэрлэг ажиллаж эхэллээ

Японы ядуурлыг бууруулах сангийн буцалтгүй тусламжаар Азийн хөгжлийн банк, БСШУЯ-аас хэрэгжүүлж буй “Хөдөөгийн нүүдэлчин болон шилжин суурьшсан иргэдийн хүүхдүүдэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэх JFPR 9138” төслийн хүрээнд Баянзүрх дүүргийн 17, 21, 28 дугаар хороодод шинэ гэр цэцэрлэгүүдийг байгуулсан байна. Энэхүү цэцэрлэгүүд нь өнгөрсөн сарын сүүлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн юм. Хороо тус бүрт хоёр гэр барьж, тохижуулсан бөгөөд нэг гэрийг нь гал тогоо болгон, нөгөө гэрт нь хүүхдүүдээ хүлээн авч байгаа гэнэ. Одоогоор гэр цэцэрлэг бүрт сургуулийн өмнөх насны 25 хүүхэд хичээллэж байгаа юм байна. Түүнчлэн сургууль цэцэрлэгүүд амарсан учраас тухайн дүүргийн харьяа цэцэрлэгийн багш, тогоочдыг ажиллуулжээ. Мөн ажилгүй иргэдийг манаач, үйлчлэгч зэрэг орон тоонд ажиллуулж байгаа аж.
Д.Ундрах 24tsag.mn
Сэтгэгдэл (1)