Их Монгол улс байгуулагдсаны 806, Ардын хувьсгалын 91 жилийн ойн баяр
наадмын хурдан морины уралдаан маргааш албан ёсоор эхлэх билээ.

Их Монгол улс байгуулагдсаны 806, Ардын хувьсгалын 91 жилийн ойн баяр наадмын хурдан морины уралдаан маргааш албан ёсоор эхлэх билээ. Хурдан морины уралдааны эхний нас нь хязаалан байх юм. Энэхүү насанд газар газрын 3500 гаруй хурдан хүлэг тоосоо өргөхөөр бүртгүүлжээ. Харин өнөөдөр Хүй долоон худагт их сунгаа эхэлж байна.
Ц.Болор