зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.12
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Алтан дарь овооны тахилгад оролцлоо

2012-7-09
0
ЖИРГЭХ
“Алтан Дарь овоо”-ны тэнгэрийг тайх, Монгол Улсын бүх цэргийн хар сүлдийг цэнгүүлэн тахих төрийн их ёслол 2012 оны 7 дугаар сарын 8-ны өдөр Сүхбаатар аймгийн Дарьганга сумын нутагт болов

19582015c741da6eoriginal  “Алтан Дарь овоо”-ны тэнгэрийг тайх, Монгол Улсын бүх цэргийн хар сүлдийг цэнгүүлэн тахих төрийн их ёслол 2012 оны 7 дугаар сарын 8-ны өдөр Сүхбаатар аймгийн Дарьганга сумын нутагт болов.

  Уг тахилгын арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, УИХ-ын гишүүн М.Зоригт, Ж.Батзандан, Л.Эрдэнэчимэг нар болон Гандантэгчинлэн хийдийн Тэргүүн хамба лам Д.Чойжамц, Ерөнхийлөгчийн зөвлөх Р.Болд, А.Ганбаатар нар, Сүхбаатар аймгийн ИТХ-ын дарга Д.Шижирбаатар, Засаг дарга Ж.Батсуурь болон орон нутгийн  хишигтэн олон өргөнөөр оролцлоо.

  2012 оны 7 дугаар сарын 8-ны өглөө “Алтан Дарь овоо” уулын тэнгэрийг тайх тахилга эхлэх үед лам хуваргууд жавдандаа сууж “Ламын чодов”, “Жигжид Ямандаг”, “Алтан Дарь овооны тахилгын уншлага” зэрэг ном хурав. Үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Дарьганга суманд хүрэлцэн ирэхэд тусгайлан зассан талбайд Сүхбаатар аймгийн ИТХ-ын дарга Д.Шижирбаатар, Засаг дарга Ж.Батсуурь угтан авч тахилгын газар руу явав.

  Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж төрийн бэлгэдлийг илэрхийлж, хүндэт харуулын дөрвөн цэргээр хамгаалуулан овооны тахилгын тусгайлан зассан талбайд хүрэлцэн ирэхэд овооны тахилгын сангийн тэргүүн, тайлгын ерөөл дуудлагын элч Их цагаан өчлийг дуудаж тэнгэрт цацал өргөн угтлаа.

  Монгол Улсын Ерөнхийлөгч "Ганжуур", “Даанжуур” их хөлгөн судраас адис авч овооны өмнө мэхийн ёсолж, тэнгэрт хүндэтгэл үзүүлэн тусгайлан зассан ширээнд суухад хүндэт харуулын цэргүүд Монгол Улсын Төрийн далбаа, Бүх цэргийн Их хар сүлдний Дорнын элч сүлд, Сүхбаатар аймгийн туг, эзэн богд Чингис хааны хөрөг, Төрийн долоон эрдэнийг овооны өмнө хэсэгт хүндэтгэн залж байрлуулав.

19582015c741da6eoriginal
   Энэ үед Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Батсуурь тахилгын ёслолыг үг хэлж нээлээ. Дараа нь Монгол Улсын Төрийн дуулал эгшиглэж Монгол Улсын төрийн тэргүүн Цахиагийн Элбэгдорж хишигтэн олонд хандаж үг хэлсэн юм.

  Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Р.Болд  “Алтан дарь овоо” уулын тэнгэрийг тайх айлтгалыг дуудан сонсгоход хурсан олон сөхрөн сууж тэнгэрт мөргөн Ерөнхийлөгчийн айлтгалыг таалан гүйцэлдүүлэхийг бэлгэшээж, “Төрийн минь сүлд ивээг” хэмээн залбирч байлаа. Уг айлтгалын торгон дээр бичсэн эхийг Ерөнхийлөгчийн зөвлөх Р.Болд аймгийн музейд дурсгал болгон хадгалуулахаар Засаг дарга Ж.Батсуурьт гардуулав. Айлтгалын цаасан дээр буулгасан хувийг Төрийн ёслолын албаны дарга Ж.Сэрээжав  тахилгын гал мандал бурханд өргүүлэн, тэнгэрт илгээх ёслол үйлдэв. Хишигтэн олон хурайлан дэмжлээ.

  Монголын бурхан шашинтны төв, Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба Д.Чойжамц тахилгын ёслолд унших номын утга агуулгын талаар тайлбар хийж, хишигтэн олныг сайн үйл, сайхан сэтгэлээр дүүрэн явахыг сургамжлан захив. Лам нар Алтан дарь овооны эзний дуудлага сан уншлаа. Тэднийг овооны сацлын өчил уншин цацал өргөж, судар дуудахад Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Батсуурь нар овоонд хадаг тавьж, зул бадраан сүү өргөж, идээ шүүсийг хөндөн дээжийг овоонд тавив.

  Д.Чойжамц тэргүүтэй лам нар буян хишгийн даллага авахад Монгол Улсын Ерөнхийлөгчийг дагалдан яваа хүмүүс, ёслолд оролцогч бүхэн байр байрнаасаа энэхүү ёслолыг хийж, идээний дээж, сүү, айраг цагаагаар тэнгэр дайлах ёсыг гүйцэтгэлээ.

  Монгол Улсын Ерөнхийлөгч тэнгэрт өргөх сумыг хуяг дуулга бүхий мэргэн харваачид өгч, тэнгэрт дуут сум илгээх ёслол үйлдэв. Энэ ёсыг хийж дуусангуут хишигтэн олон өөрсдийн байранд гурвантаа сөгдөн сууж, есөн удаа мөргөлөө.

  Түүний дараа хуврагууд "Морины сэтэр" ном уншиж эхлэхэд Монгол Улсын Ерөнхийлөгч Дарьганга сумын хоёрдугаар багийн иргэн Л.Ганбаатарын цагаан бор морийг тэнгэрийн хүлэг болгон сэтэрлэж дэлэнд нь хадаг уяв.

  Алтан дарь овооны тэнгэрийг тайх ёслолд хол ойроос цугласан олон зуун хишигтэн  оролцсон бөгөөд нар хур тэгширсэн сайхан өдөр тохиолоо хэмээн сүсэгтэн олон бэлэгшээж байлаа.

  Монгол Улсын төрийн далбаа, бүх цэргийн хар сүлдний Дорнын элч сүлд, Сүхбаатар аймгийн туг, эзэн богд Чингис хааны хөрөг, төрийн долоон эрдэнийг буцаан залсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж овооны өмнө малгайгаа авч гурвантаа мэхийн ёсолж, тэнгэрт дахин хүндэтгэл үзүүлээд моринд мордон Алтан Дарь овоог нар зөв эргэн хүндэтгэснээр тэнгэрийг тайх төрийн ёслол өндөрлөв.
Эх сурвалж: president.mn
0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • huzuugui (202.126.89.172)
    naad heden shar huvalzaaraa uul ovoogoo tahiulaad bai shariin shashin mongold yu avchirsiin heleed uguh hun bna uuu
    2012 оны 07 сарын 09 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Улаанбаатарт өдөртөө 30 хэмийг давж хална
    34 мин
  • ​​​​​​​Архангай аймгаас хамгийн олон буюу 13 бөх хоёр даваад байна
    12 цаг 32 мин
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
    19 цаг 29 мин
  • ФОТО: УИХ-ын гишүүдийн наадмын гоёл
    20 цаг 18 мин
  • Наадмын өвөрмөц мэндчилгээнүүд
    Өчигдөр 09 цаг 35 мин
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • УИХ-ын гишүүн У.Отгонбаяр дараах хуулийн төслүүдийг өргөн мэдүүлжээ
    Уржигдар 17 цаг 59 мин
  • Наадам: Төв аймгийн Заамар сумын уяач Ж.Түмэн-Өлзийгийн бор хээр шүдлэн түрүүллээ
    Уржигдар 17 цаг 10 мин
  • НИТХ-ын дарга А.Баярын урилгаар БНСУ-ын Сөүл хотын ИТХ-ын дарга Хо Жун Чой Улаанбаатар хотод айлчилж байна
    Уржигдар 15 цаг 39 мин
  • Д.Цахилгаан “Илиада”, “Одиссэй”, “Тэнгэрлэг туульс” бүтээлийн орчуулгаар нь Төрийн шагнал хүртлээ
    Уржигдар 14 цаг 42 мин
  • Наадам: Тод манлай уяач Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
    Уржигдар 13 цаг 16 мин
  • Үерийн аюулаас сэрэмжилж, зөвшөөрөгдсөн зам гүүрээр зорчихыг зөвлөв
    Уржигдар 12 цаг 58 мин
  • Д.Жаргалсайханы Төрийн шагнал хүртэж байгаа ГУРВАН дуу
    Уржигдар 12 цаг 41 мин
  • Цэргийн ёслолын жагсаалд хууль сахиулах байгууллагын 1500 гаруй алба хаагч оролцлоо
    Уржигдар 12 цаг 39 мин
  • Тэдний "Чингис Жагаа"-гийн "Төрийн шагнал" хүртэж байгаа уран бүтээлд дайн үлдээсэн үгс
    Уржигдар 11 цаг 48 мин
  • АЖ Д.Жаргалсайхан гурван дуугаараа өнөөдөр Төрийн шагнал хүртэнэ
    Уржигдар 11 цаг 15 мин
  • Улсын баяр наадамд зодоглох Улсын цолтой 102 бөх
    Уржигдар 10 цаг 48 мин
  • Наадам айсуй: Түрүү жил айргийн тавд хурдалсан таван АЗАРГА
    Уржигдар 09 цаг 10 мин
  • Баримт: Төрийн наадамд завсаргүй 4 түрүүлсэн Дархан мэргэн Х.Оюунчимэг
    Уржигдар 09 цаг 02 мин
  • Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан
    Уржигдар 08 цаг 31 мин
  • "Бүх цэргийн наадам"-аар шөвгөрсөн найман бөхийн допингийн хариу иржээ
  • Рэйвагийн тооллыг эхлүүлэгч, Японы 126 дахь Эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Наадмын өвөрмөц мэндчилгээнүүд
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • Улсын цолон ойрхон бөх #6: Цэргийн заан Б.Батсуурь
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
  • Улсын цолон ойрхон бөх #8: Аймгийн заан С.Доржпалам
  • 115 мянган тул загасны, 60 мянган зэвэг, хадран загасны жараахайг нутагшуулжээ
  • Улсын цолон ойрхон бөх #7: Аймгийн арслан Ц.Төмөрцоож
  • Мотокроссын улсын аварга шалгаруулах цуврал Дархан-Уул аймагт болно
  • Аварга цолтон төрүүлдэг могой жилийн наадам
  • Улсын баяр наадамд зодоглох Улсын цолтой 102 бөх
  • Улсын цолонд ойрхон бөх #9: Аймгийн хурц арслан М.Еркебулан
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Б.Энхбаяр: ХЭҮК-ын тайланг хэлбэр төдий сонссон болоод өнгөрдөг байсан асуудал түүх болсон
  • Г.Тэмүүлэн: Төсвийн тодотголыг хэлэлцэхдээ 126 гишүүний ирцтэй байх ёстой
  • ​​​​​​​Архангай аймгаас хамгийн олон буюу 13 бөх хоёр даваад байна
  • УИХ-ын дэд хороодыг залуу гишүүд ахалж эхэллээ
  • ШУУД: УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Улсын цолон ойрхон бөх #7: Аймгийн арслан Ц.Төмөрцоож
  • ШУУД: УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна
  • "Багануур" ХК-ийн ажилчид ТУЗ-ийн зөвлөлийн шийдвэрээ эсэргүүцэж, ажил хаялт зарлахаа мэдэгдээд байна.
  • 115 мянган тул загасны, 60 мянган зэвэг, хадран загасны жараахайг нутагшуулжээ
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Рэйвагийн тооллыг эхлүүлэгч, Японы 126 дахь Эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?
  • Боломжгүй мэт гайхамшигтай спортын 4 таамаг 
  • Аварга цолтон төрүүлдэг могой жилийн наадам
  • Улсын цолон ойрхон бөх #6: Цэргийн заан Б.Батсуурь
  • Мотокроссын улсын аварга шалгаруулах цуврал Дархан-Уул аймагт болно
  • Наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно
  • Улсын цолон ойрхон бөх #8: Аймгийн заан С.Доржпалам
  • Г.Тэмүүлэн: Төсвийн тодотголыг хэлэлцэхдээ 126 гишүүний ирцтэй байх ёстой
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
  • Б.Энхбаяр: ХЭҮК-ын тайланг хэлбэр төдий сонссон болоод өнгөрдөг байсан асуудал түүх болсон
  • Монголчууд донтох хандлага хамгийн бага таван үндэстний нэгээр тодров
  • Д.Амарбаясгалан: Хараат бус байдал, шийдвэр гаргах чадамж, хариуцлагын тогтолцоог төгөлдөржүүлж парламентын засаглалыг бодит утгаар нь баталгаажуулж чадлаа
  • УИХ-ын дэд хороодыг залуу гишүүд ахалж эхэллээ
  • Наадам айсуй: Төрийн наадамд ганц ч сум алдалгүй 40 онон түрүүлсэн Хөдөлмөрийн баатар, Дархан мэргэн Ш.Даваахүү
24 баримт
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
  • Рэйвагийн тооллыг эхлүүлэгч, Японы 126 дахь Эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК