Хуушуур зарах зөвшөөрөл 500 мянга хүрлээ

Хүй 7 худагт гэр барьж хуушуур зарах хүсэлтэй иргэд дүүргүүдийн мэргэжлийн хяналтаас 300 мянган төгрөгөөр зөвшөөрөл авч байна. Энэ зөвшөөрөл нь эгнээ байрнаасаа шалтгаалаад өөр өөр үнэтэй байгаа аж. Харин өчигдөр оройны байдлаар Хүй 7 худагт хүмүүс түрүүлж авсан зөвшөөрлөө өөр хэн нэгэнд мөнгө нэмж худалдаалах болжээ. Нүүрэн талын эгнээнд гэр барьж хуушуур зарах зөвшөөрлийг 500 мянга хүргээд зарчихаж байгаа аж. Энэ жилийн наадмаар нийт 650 хувь хүн аж ахуй нэгжид хуушуур болон хүнсний бүтээгдэхүүн худалдаалах зөвшөөрөл олгосон. Эдгээрийн 60 гаруй хувь буюу 400 орчим нь хуушуурын зөшөөрөл авсан байгаа юм.
Д.Ундрах 24tsag.mn