Өнөөдөр АН-аас хэвлэлийн бага хурал зарлаж, цаг үеийн асуудлаар мэдээлэл өгсөн юм.

Өнөөдөр АН-аас хэвлэлийн бага хурал зарлаж, цаг үеийн асуудлаар мэдээлэл өгсөн юм. Энэ дундаас хамгийн чухал бөгөөд сонирхолтой асуудал нь шинэ Засгийн газрыг хэнтэй хамтарч байгуулах вэ гэдэг асуудал байв. Харин АН-ын дарга Н.Алтанхуяг, ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат нарын хэлснээр МАХН-МҮАН-ы "Шударга ёс" эвсэл тус намтай хамтран эвслийн Засгийн газар байгуулах хүсэлтэй байгаагаа албан ёсоор мэдэгджээ. Харин АН "Шударга ёс" эвсэлтэй хамтрах эсэхийг Улсын баяр наадмын дараа болох АН-ын ҮЗХ-ны хурлаар шийдэх юм байна.
Т.Гэрэл