Байгаль орчин аялал жуулчлалын яамны болон холбогдох яамны болон
агентлаг, судлаачдаас бүрдсэн шинжээчид бохир ус цэвэршүүлэх шинэ
технологийг туршиж үзжээ.

Байгаль орчин аялал жуулчлалын яамны болон холбогдох яамны болон агентлаг, судлаачдаас бүрдсэн шинжээчид бохир ус цэвэршүүлэх шинэ технологийг туршиж үзжээ. Шинжээчид нанотехнологи ашиглан Туул гол руу цутгаж буй бохир усыг цэвэршүүлэх туршилт хийсэн байна. Туршилтаас үзэхэд цэвэрлэх байгууламжаас гарч буй бохир ус Туул голын усны чанарын хэмжээнд ойртсон талаар эерэг үр дүн гарчээ. Цэвэршүүлсэн усыг зөвхөн голд нийлүүлэх бус, нийслэлчүүдийн ахуйн хэрэглээнд ашиглаж болох аж. Тухайлбал, цэвэршүүлсэн усыг барилгын ажил, үйлдвэрийн хэрэгцээнд ашиглахаас гадна ногоон байгууламж, зам талбайг услах боломжтой гэнэ.
Ц.Болор