Зуны XXX олимп эхлэхэд 18 хоног үлдээд байгаа билээ. Үүнтэй холбогдуулан цагдаа нар аюулгүй байдлыг хангах үүднээс харуул хамгаалалтаа чангатгаад байгаа аж.

Зуны XXX олимп эхлэхэд 18 хоног үлдээд байгаа билээ. Үүнтэй холбогдуулан цагдаа нар аюулгүй байдлыг хангах үүднээс харуул хамгаалалтаа чангатгаад байгаа аж. Харин өчигдөр Лондонгийн цагдаа нар 24 настай лалын шашинтан залууг олимпын тоглолтын үеэр халдлага үйлдэхээр бэлтгэсэн хэрэгт сэжиглэн баривчлаад байна. Гэмт этгээд Лондон хотын төвд байрлах Олимпийн цэцэрлэгт хүрээлэн рүү таван удаа галт тэргээр нэвтэрсэн зөрчил гаргажээ. Түүнийг Их Британийн хууль сахиулагчид алан хядах ажиллагаанд оролцсон гэж сэжиглэж байжээ. Лондонгийн цагдаагийн байгууллагын мэдээлснээр гэмт этгээд нь “ Аль-Кайда ” бүлэгтэй нягт холбоотой байдаг Сомалийн “ Шебаб ” хэмээх алан хядах бүлгийн гишүүн байсан аж.
Ц.Болор