Яг одоо Үндсэн хуулийн цэцийн бага суудлын хуралдаанаар академич С.Нарангэрэл, МАХН-ын дарга Н.Энхбаяр, Э.Батшугар нарыг гаргасан гомдлыг хэлэлцэж байна.

Яг одоо Үндсэн хуулийн цэцийн бага суудлын хуралдаанаар академич С.Нарангэрэл, МАХН-ын дарга Н.Энхбаяр, Э.Батшугар нарыг гаргасан гомдлыг хэлэлцэж байна. Хэрвээ Бага суудлын хуралдаанаас СЕХ-г хууль зөрчсөн гэж үзвэл тэд энэ долоо хоногт багтаан УИХ-ын гишүүний тангарагаа өргөх юм. Харин СЕХ хууль зөрчөөгүй гэж үзвэл тэд УИХ-д орох боломжгүй болох юм. Учир нь СЕХ-ноос “МАХН-ын дарга Н.Энхбаярыг УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5.2, 29 дүгээр зүйлийн 29.11.4 дэх хэсэг, Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсгийг, С.Нарангэрэл, С.Авирмэд нарыг УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6., 26.7 дугаар зүйлийг, Н.Санжаадоржийг УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дугаар зүйлийг, Э.Батшугарыг УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 26.4-г зөрчсөн хэмээн УИХ-д нэр дэвшүүлэхээс татгалзсан билээ.
Б.Чимэг