Морин хуурын чуулгынхан CD, DVD гаргана

Морин хуурын чуулга үүсгэн байгуулагдсаны хорь дахь жилийн ой энэ жил тохиож байгаа билээ. Ирэх 10 сарын 12-нд болох энэхүү ойдоо уран бүтээлчид нь өндөр ач холбогдол өгч ажиллаж байгаа аж. Харин төр засгийн байгууллагаас хараахан анхаарал хандуулж дэмжсэн зүйл алга байгаа гэнэ. Чуулгынхан ойгоо угтаж олон арга хэмжээнүүд зохион байгуулаад байгаа юм байна. Үүнд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тоглолтоо үзүүлсэн бөгөөд хөдөө орон нутгаар буюу Дархан, Эрдэнэтээр явж уран бүтээлээ сонирхуулжээ. Түүнчлэн өнгөрсөн 20-н жилийн турш бүтээж туурвисан сор болсон бүтээлүүдээрээ CD, DVD гаргахаар болсон байна. Мөн дэлхийн улс орнуудаар явж тоглох үеийн болоод дотоод гадаадын олон нэр хүндтэй тэмцээн уралдаан, наадам фестивалуудад оролцож байх үеийн гэрэл зургийн цомог бас өнгөрсөн 20-н жилийн турш морин хуурын чуулгын талаар болоод уран бүтээлчид ажилчдын талаархи хэвлэл мэдээллийн хэрэгсэлүүдийн бэлтгэж олонд хүргэсэн мэдээ нийтлэлүүдээр эмхэтгэл гаргахаар бэлтгэж байгаа гэнэ.
Д.Ундрах 24tsag.mn