
Залуу удирдагч тоглолтын дараа энэ онд “Уран зохиол театрийн хөгжлийг дэмжинэ” гэдгээ хэлсэн байна. Түүний энэ амлалтаас харахад түүнд диснейн баатрууд таалагдсан бололтой.
Өмнө нь хүүхэлдэйн киног нь үзэж байгаагүй төдийгүй үлгэрийн баатруудын зургийг дэвтрийн хавтаснаас цөөхөн удаа харж байсан хэмээн үзэгчид өгүүлжээ. Хойд Солонгосын хүүхдүүд болон залуу удирдагч нь 20 жилээр хоцорч амьдарч байгаа тухай АР агентлаг онцолсон юм. Өнөөг хүртэд хойд солонгос улсын танин мэдэхүй хүүхдийн нэвтрүүлэг зөвхөн ардын үлгэр, сургамжит өгүүлбэр үзүүлсээр иржээ. Учир нь барууны болон Өмнөд солонгосын хүүхдийн өргөн нэвтрүүлэг үзүүлэхийг хориглосон байдаг. Гэхдээ их удирдагч Ким Чин Ирээс хойш хэт хааллттай нийгэм бага багаар задрах төлөв ажиглагдаж байгаагийн нэгээхэн жишээ диснейн баатрууд байлаа.
Э.Мөнх