
Хэн нэгэн хөлбөмбөгчийн ч юмуу, улстөрчийн албан тушаал ахиулах асуудлыг хэлэлцэхээр цугласан эрчүүд бие биетэйгээ улам нягт холбогддог байна. Харин хүүхнүүдийн хов жив тэс ондоо байдлаар үйлчилдэг гэнэ. Яагаад гэвэл тэд хэн нэгнийг юм уу, ямар нэг зүйлийг хэлэлцсэний дараа эмэгтэй найзаа бүрмөсөн алдаж ч магадгүй гэж эрдэмтэд тодорхойлжээ. Эмэгтэйчүүд гол төлөв хувийн харилцаа болон гадаад байдлаа хэлэлцдэг учраас ийм байдалд хүрдэг гэж судлаачид үзсэн байна. Харин эрчүүд бол эмзэглэл багатай асуудлыг хэлэлцдэг байна. Шинжээчдийн үзэж байгаагаар хүүхнүүд байнга хоорондоо өрсөлдөж байдаг бол эрчүүд маш ховор тохиолдолд өрсөлддөг гэнэ.
Д.Ундрах 24tsag.mn