Өнгөрсөн баасан гаригт Малави улсын ерөнхийлөгч Жойс Банда улсынхаа тусгаар тогтнолын 48 жилийн ойгоор шоронд хоригдож байсан 377 хүнийг өршөөлөөр суллажээ.

Өнгөрсөн баасан гаригт Малави улсын ерөнхийлөгч Жойс Банда улсынхаа тусгаар тогтнолын 48 жилийн ойгоор шоронд хоригдож байсан 377 хүнийг өршөөлөөр суллажээ. Эдгээр суллагдсан хоригдлын ихэнх нь ял эдэлж байх хугацаандаа төлөвшиж чадсан бөгөөд эдгээр нь онц ноцтой хэрэг үйлдээгүй аж. Харин энэ өршөөлд бага насны хүүхдийг хүчирхийлж, алсан хэргээр ял эдэлж буй хүмүүсийг хамруулахгүй юм байна. Тус улсын 23 шоронд нийт 12000 хүн хоригддог байна. Малави улсын шоронгууд нь маш хатуу дэглэмтэй бөгөөд “газар доорх там” гэж нэрлэгддэг аж.
Ц.Болор