Өчигдөр газ дэлбэрсний улмаас таван хүн гэмтсэн харамсалтай хэрэг Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хороонд гарчээ. Ослын дуудлагын дагуу холбогдох хууль хяналтын байгууллагууд очиж ажиллан, гэмтсэн хүмүүсийг Түлэнхийн төвд хүргэсэн байна.

Эх сурвалжийн бидэнд өгсөн мэдээллээр тус хороонд оршин суух иргэн Н-ийн гэрт гарсан дээрх осол газын буруу хэрэглээнээс болсон байж магадгүй гэнэ. Хэргийг тус дүүргийн цагдаагийн хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.
Б.Чимэг