Өнөөдөр Улсын дээд шүүхэд Н.Дашдаваагийн гаргасан өргөдлийг хэлэлцлээ. Тэрээр Монгол Консерватив намыг улсын бүртгэлд бүртгүүлэхээр өрөгдөл гаргаад байсан юм.

Өнөөдөр Улсын дээд шүүхэд Н.Дашдаваагийн гаргасан өргөдлийг хэлэлцлээ. Тэрээр Монгол Консерватив намыг улсын бүртгэлд бүртгүүлэхээр өрөгдөл гаргаад байсан юм. Хүсэлт гаргагчаас ирүүлсэн баримтууд Улс төрийн намын тухай 9 дугаар зүйлийн 9.3.5, 9.3.9, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.6, 16.1.7-д заасан заалтын шаардлагыг хангаагүй гэсэн үндэслэлээр Монгол Консерватив намыг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзав.
Тухайн нам нь Улс төрийн намын тухай хуульд заасан шаардлага хангасан баримтуудыг ирүүлсэн тохиолдолд намаа бүртгүүлэхээр дахин шүүхэд хандах боломжтой юм байна.
Б.Чимэг