Лондоны олимпод оролцох Оросын сонгомол барилдааны баг тамирчдын нэрсийг зарлахад Мингиян Семенов хэмээх халимаг залуу багтсан байна. Хорин хоёр настай залуу тамирчин 55 кг-ийн жинд дэлхийн хүчтэнүүдтэй өрсөлдөх юм.

Халимагаас төрөн гарсан ойрад монгол энэ залуу Красноярск хотын нэрийн өмнөөс барилдаж энэ оны Оросын аварга тамирчин болсон билээ. Сонгомол барилдааны олимпийн аварга ирэх сарын 7-нд тодорно.