Өнгөрсөн амралтын өдөр цагдаагийн байгууллагад гэмт хэргийн шинжтэй 69 үйлдэл бүртгэгджээ. Цагдаагийн алба хаагчид шуурхай ажиллан 60 хэргийн эзэн холбогдогчийг олж тогтоосон байна.

Өнгөрсөн амралтын өдөр цагдаагийн байгууллагад гэмт хэргийн шинжтэй 69 үйлдэл бүртгэгджээ. Цагдаагийн алба хаагчид шуурхай ажиллан 60 хэргийн эзэн холбогдогчийг олж тогтоосон байна. Тус өдрүүдэд нийслэлд бусдын биеэд гэмтэл учруулах найм, хулгайлах 11, булаах нэг, дээрэмдэх гурав, танхайрах ес, хүчиндэх нэг хэрэг гарчээ. Мөн зам тээврийн 51 осол бүртгэгдэж, 18 хүн гэмтсэн байна. Түүнчлэн архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж, бусдын амгалан тайван байдал алдагдуулсан 375 хүнийг эрүүлжүүлжээ.
Б.Чимэг