зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.12
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Х.Клинтон: Та бүхний олсон амжилтаар би бахархаж байна

2012-7-09
0
ЖИРГЭХ
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга хатагтай Хиллари Клинтоныг өнөөдөр хүлээн авч уулзлаа.
_MG_8506_0  Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга хатагтай Хиллари Клинтоныг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хатагтай Х.Клинтоныг Монгол Улсад тавтай морилохыг уриад түүний энэхүү айлчлал манай хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг эрчимжүүлж, ардчиллыг бэхжүүлэхэд чухал хувь нэмрээ оруулна гэдэгт найдаж байна гэлээ.

   Тэрээр ярихдаа “ Эрхэм Төрийн нарийн бичгийн дарга таны манай улсад хийж буй энэхүү айлчлал нь Монгол, Америкийн хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойтой давхцаж байна. Энэ хугацаанд бидний харилцаа, хамтын ажиллагаа бүх салбарт өргөжин хөгжсөөр ирлээ.

   Бид ардчиллыг бэхжүүлж, хүний эрх, эрх чөлөөг ханган,  шударга ёсыг тогтоохыг  зорьж байна. Сүүлийн жилүүдэд манай улсын эдийн засаг эрчимтэй өсч байгаа нь бидэнд ардчиллыг бэхжүүлэх,  хүний хөгжлийг хангах, дэд бүтэц болон бусад салбарт хөрөнгө оруулах, гадаад улс орнуудтай харилцан ашигтай хамтран ажиллах сайхан боломжуудыг нээж өгч байна.

  Уул уурхай, технологи, дэд бүтэц, боловсролын салбарт гуравдагч хөршийн зүгээс, тэр дундаа   АНУ-аас оруулах хөрөнгө оруулалт улам бүр өсөн нэмэгдсээр байна.  Бид уул уурхайгаас олох үр ашгийг иргэн бүрт хүртээмжтэй байлгахыг зорьж байна.

  Бид шударга ёсыг тогтоохын тулд  авилгатай тэмцэж, шүүх хуулийн байгууллагыг шинэчилж байна. Манай улс нээлттэй, ард иргэд нь эрх чөлөөтэй учраас тулгарч байгаа аливаа сорил бэрхшээлүүдийг даван туулж, ардчиллыг бэхжүүлэхэд амжилт олж чадна гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

   АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга хатагтай Х.Клинтон Монгол Улсад дахин ирж байгаадаа баяртай байна гээд халуун дотноор хүлээн авсан монголын ард түмэнд талархаж байгаагаа илэрхийлэв.  Тэрээр “ Монгол Улсын ардчилал бүс нутагтаа үлгэр жишээ болсоор байдагт бид баярладаг. Хүний эрх, эрх чөлөөг хангах, хуулийг хэрэгжүүлэх, ил тод байдлыг хангах нь ардчилсан орнуудын  зорилго билээ. Монгол Улс энэ зорилгодоо хүрэх алхмуудаа амжилттай хэрэгжүүлж байгааг бид үнэлж байна.

  Ерөнхийлөгч таны хэлсэнтэй би санал бүрэн дүүрэн нэг байна. Удирдагчдын гол даалгавар бол авилгатай тэмцэхэд ард түмнээ зоригжуулах явдал юм. Авлигын эсрэг таны санал , санаачилгууд улс орондоо шударга ёсыг тогтоох үндэс суурь нь юм.

  Та бүхэн саяхан ээлжит сонгуулиа амжилттай явууллаа. Шинээр байгуулагдах Засгийн газар ард түмний хүсэн хүлээсэн чухал шийдвэрүүдийг гаргаж, улс орноо хөгжлийн шинэ шатанд гаргах төслүүдийг цаг алдалгүй хэрэгжүүлнэ гэж итгэж байна.

  Саяхан та бүхэн “тэмцэл хийж байж” монголынхоо жинхэнэ динозаврыг эх нутагт нь буцаах үйлсэд  эхний амжилтаа гаргалаа. Одоо нутагтаа байгаа “авлига” гэдэг динозаврыг устгахын тулд тэмцэл хийж байгаа гэж ойлгож байна.

  Монгол Улсын өмнө сайхан ирээдүй байгаа гэдэгт би итгэдэг. Энэ итгэлийг 17 жилийн өмнө Монголд анх ирэхдээ олж харсан юм. Ард түмэн нь эрх чөлөө, шударга ёсыг хүсдэг, эрч хүчтэй  учраас танай улс богино хугацаанд амжилт олж байна. Та бүхэнд, ардчиллыг бэхжүүлэх үйлсэд тань хэзээ ямагт туслахад бэлэн байдгаа бид дахин илэрхийлж байна” гэв.

  Мөн ардчиллыг бэхжүүлж, ил тод байдлыг хангаж, шударга ёсыг тогтооход эмэгтэйчүүдийн гүйцэтгэх үүрэг чухал болохыг санал нэгтэй тэмдэглээд Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж буй “Эмэгтэйчүүдийн манлайллын асуудлаархи олон улсын чуулга” үр дүнтэй болж байгааг өндөр үнэлж, харилцан санал солилцлоо.
0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • (202.9.47.129)
    хошгируулж дээ.
    2012 оны 07 сарын 10 | Хариулах
  • (182.160.60.121)
    энхбаярыг динозавр гэж яг онож хэлсэн байна.одоо зулзагнуудыг нь цаг алдалгүй барих хэрэгтэй.
    2012 оны 07 сарын 09 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Улаанбаатарт өдөртөө 30 хэмийг давж хална
    5 мин
  • ​​​​​​​Архангай аймгаас хамгийн олон буюу 13 бөх хоёр даваад байна
    12 цаг 3 мин
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
    19 цаг 0 мин
  • ФОТО: УИХ-ын гишүүдийн наадмын гоёл
    19 цаг 49 мин
  • Наадмын өвөрмөц мэндчилгээнүүд
    23 цаг 47 мин
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • УИХ-ын гишүүн У.Отгонбаяр дараах хуулийн төслүүдийг өргөн мэдүүлжээ
    Уржигдар 17 цаг 59 мин
  • Наадам: Төв аймгийн Заамар сумын уяач Ж.Түмэн-Өлзийгийн бор хээр шүдлэн түрүүллээ
    Уржигдар 17 цаг 10 мин
  • НИТХ-ын дарга А.Баярын урилгаар БНСУ-ын Сөүл хотын ИТХ-ын дарга Хо Жун Чой Улаанбаатар хотод айлчилж байна
    Уржигдар 15 цаг 39 мин
  • Д.Цахилгаан “Илиада”, “Одиссэй”, “Тэнгэрлэг туульс” бүтээлийн орчуулгаар нь Төрийн шагнал хүртлээ
    Уржигдар 14 цаг 42 мин
  • Наадам: Тод манлай уяач Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
    Уржигдар 13 цаг 16 мин
  • Үерийн аюулаас сэрэмжилж, зөвшөөрөгдсөн зам гүүрээр зорчихыг зөвлөв
    Уржигдар 12 цаг 58 мин
  • Д.Жаргалсайханы Төрийн шагнал хүртэж байгаа ГУРВАН дуу
    Уржигдар 12 цаг 41 мин
  • Цэргийн ёслолын жагсаалд хууль сахиулах байгууллагын 1500 гаруй алба хаагч оролцлоо
    Уржигдар 12 цаг 39 мин
  • Тэдний "Чингис Жагаа"-гийн "Төрийн шагнал" хүртэж байгаа уран бүтээлд дайн үлдээсэн үгс
    Уржигдар 11 цаг 48 мин
  • АЖ Д.Жаргалсайхан гурван дуугаараа өнөөдөр Төрийн шагнал хүртэнэ
    Уржигдар 11 цаг 15 мин
  • Улсын баяр наадамд зодоглох Улсын цолтой 102 бөх
    Уржигдар 10 цаг 48 мин
  • Наадам айсуй: Түрүү жил айргийн тавд хурдалсан таван АЗАРГА
    Уржигдар 09 цаг 10 мин
  • Баримт: Төрийн наадамд завсаргүй 4 түрүүлсэн Дархан мэргэн Х.Оюунчимэг
    Уржигдар 09 цаг 02 мин
  • Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан
    Уржигдар 08 цаг 31 мин
  • "Бүх цэргийн наадам"-аар шөвгөрсөн найман бөхийн допингийн хариу иржээ
  • Рэйвагийн тооллыг эхлүүлэгч, Японы 126 дахь Эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Наадмын өвөрмөц мэндчилгээнүүд
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • Улсын цолон ойрхон бөх #6: Цэргийн заан Б.Батсуурь
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
  • Улсын цолон ойрхон бөх #8: Аймгийн заан С.Доржпалам
  • 115 мянган тул загасны, 60 мянган зэвэг, хадран загасны жараахайг нутагшуулжээ
  • Улсын цолон ойрхон бөх #5: Аймгийн хурц арслан О.Наранбаатар
  • Улсын цолон ойрхон бөх #7: Аймгийн арслан Ц.Төмөрцоож
  • Мотокроссын улсын аварга шалгаруулах цуврал Дархан-Уул аймагт болно
  • Аварга цолтон төрүүлдэг могой жилийн наадам
  • Улсын баяр наадамд зодоглох Улсын цолтой 102 бөх
  • Улсын цолонд ойрхон бөх #9: Аймгийн хурц арслан М.Еркебулан
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Б.Энхбаяр: ХЭҮК-ын тайланг хэлбэр төдий сонссон болоод өнгөрдөг байсан асуудал түүх болсон
  • Г.Тэмүүлэн: Төсвийн тодотголыг хэлэлцэхдээ 126 гишүүний ирцтэй байх ёстой
  • ​​​​​​​Архангай аймгаас хамгийн олон буюу 13 бөх хоёр даваад байна
  • УИХ-ын дэд хороодыг залуу гишүүд ахалж эхэллээ
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Улсын цолон ойрхон бөх #7: Аймгийн арслан Ц.Төмөрцоож
  • ШУУД: УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна
  • "Багануур" ХК-ийн ажилчид ТУЗ-ийн зөвлөлийн шийдвэрээ эсэргүүцэж, ажил хаялт зарлахаа мэдэгдээд байна.
  • 115 мянган тул загасны, 60 мянган зэвэг, хадран загасны жараахайг нутагшуулжээ
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Рэйвагийн тооллыг эхлүүлэгч, Японы 126 дахь Эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?
  • Боломжгүй мэт гайхамшигтай спортын 4 таамаг 
  • Аварга цолтон төрүүлдэг могой жилийн наадам
  • Улсын цолон ойрхон бөх #6: Цэргийн заан Б.Батсуурь
  • Мотокроссын улсын аварга шалгаруулах цуврал Дархан-Уул аймагт болно
  • Наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно
  • Улсын цолон ойрхон бөх #8: Аймгийн заан С.Доржпалам
  • Г.Тэмүүлэн: Төсвийн тодотголыг хэлэлцэхдээ 126 гишүүний ирцтэй байх ёстой
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
  • Б.Энхбаяр: ХЭҮК-ын тайланг хэлбэр төдий сонссон болоод өнгөрдөг байсан асуудал түүх болсон
  • Монголчууд донтох хандлага хамгийн бага таван үндэстний нэгээр тодров
  • Д.Амарбаясгалан: Хараат бус байдал, шийдвэр гаргах чадамж, хариуцлагын тогтолцоог төгөлдөржүүлж парламентын засаглалыг бодит утгаар нь баталгаажуулж чадлаа
  • УИХ-ын дэд хороодыг залуу гишүүд ахалж эхэллээ
  • Улсын цолон ойрхон бөх #5: Аймгийн хурц арслан О.Наранбаатар
24 баримт
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
  • Рэйвагийн тооллыг эхлүүлэгч, Японы 126 дахь Эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК