Монгол Улсын Засгийн газар ОХУ, БНХАУ-ын Засгийн газар хооронд байгуулсан гэрээний дагуу улсын чанартай албан ёсны томоохон баяр ёслолын үеэр харилцан хилээ хаадаг.

Монгол Улсын Засгийн газар ОХУ, БНХАУ-ын Засгийн газар хооронд байгуулсан гэрээний дагуу улсын чанартай албан ёсны томоохон баяр ёслолын үеэр харилцан хилээ хаадаг.
Тиймээс энэ сарын 11, 12-нд манай улс ОХУ, БНХАУ-тай хиллэдэг боомтуудаа хаана хэмээн Хил хамгаалах ерөнхий газраас мэдээллээ. Гэхдээ зөвхөн автозамын шалган нэвтрүүлэх 18 боомтыг энэ өдрүүдэд хаах юм байна. Харин төмөр зам, агаарын шугамын боомтуудыг хаахгүй гэлээ.
Б.Чимэг