Чөлөөт бөхийн охидууд зургаадугаар байрт шалгарчээ

2012 оны Ази тивийн чөлөөт бөхийн өсвөр үеийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 5-8-ны өдрүүдэд Киргиз улсын нийслэл Бишкек хотод амжилттай болж дууслаа. Тус тэмцээнд манай улсаас 18 бөх оролцсоноос хөвгүүдийн төрөлд нэг хүрэл, охидын төрөлд гурван хүрэл нийт дөрвөн медаль хүртсэн байна. Тэмцээний хөвгүүдийн төрөлд БНАСАУ, БНСУ, Иран, Казакстан, Киргиз, Монгол, Тажик, Узбек, Энэтхэг, Япон гэсэн 10 орны бөхчүүд өрсөлдсөнөөс багийн дүнгээр 78 оноогоор Ираны баг, 76 оноогоор Казахстаны баг, 71 оноогоор Энэтхэгийн баг эхний гурван байр эзэлжээ. Харин тэмцээний охидын төрөлд БНАСАУ, Казахстан, Киргиз, Монгол, Тайвань, Узбек, Энэтхэг, Япон гэсэн найман орны бөхчүүд өрсөлдсөнөөс багийн дүнгээр 81 оноогоор Казахстаны баг, 77 оноогоор Японы баг, 71 оноогоор Энэтхэгийн баг эхний гурван байр эзэлж манай баг зургаадугаарт шалгарчээ.
Д.Ундрах 24tsag.mn