Өнөөдөр “Монголын сайхан орноор” үзэсгэлэн нээгдэнэ

“Монголын сайхан орноор” үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр 11.00 цагаас МУЭ-ийн үзэсгэлэнгийн танхимд нээгдэж, 17-ны өдөр хүртэл үнэ төлбөргүй наадамчин олны хүртээл болно. Үзэсгэлэнд уран зураг, монгол зураг, уран баримал, зураасан зураг, уран бичлэг, уран дархан, уран сийлбэр, арьсан болон эсгий урлал, уран сайхны гэрэл зураг зэрэг дүрслэх урлагийн олон төрлийг хамарсан 60 гаруй бүтээлчийн 90 гаруй уран бүтээлийг толилуулж байгаа юм. Бүтээлүүдийн сэдвийн хувьд Монгол орныхоо үзэсгэлэнт сайхан байгаль, нүүдэлчин, малчин ард түмний уламжлалт соёл, баатарлаг түүхийг үзүүлэх юм.
Д.Ундрах 24tsag.mn