Энэ сарын 8-9-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт залилангийн хэрэг гарчээ.

Энэ сарын 8-9-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт залилангийн хэрэг гарчээ. Тус дүүргийн “Аман хуур” хотхоны “Ойл маркет” банкны бэлэн мөнгөний машинаас А гэх эмэгтэй мөнгө авах гэж байгаад чадахгүй үл таних хүнээс тусламж хүссэн байна. Гэтэл нөгөө хүн нь пин код нь буруу байна хэмээн өөрийнхөө карттай сольж, уг эмэгтэйн картад байсан 430 мянган төгрөгийг аваад зугтжээ. Хэргийг дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.
Б.Чимэг