Өнөөдөр УДЭТ-т “Тэнгэрийн хүү” ганцхан удаа тоглоно

“Тэнгэрийн хүү” үндэсний түүхэн жүжгийг баяр наадмын тохиолдуулан УДЭТ-ын хамт олон үзэгчдийн хүртээл болгож байгаа билээ. Өнгөрсөн амралтын өдрүүдэд тайзнаа тавигдсан уг жүжгийг өнөөдөр ганцхан удаа драмын тайзнаа дахин тоглох гэж байна. Энэхүү жүжгийн найруулагчаар СТА Н.Наранбаатар, ерөнхий зураачаар СТА Т.Ганхуяг, хөгжмийн зохиолчоор Урлагийн гавьяат зүтгэлтэн Т.Сэр-Од, ассисент найруулагчаар СТА Ч.Түвшин,Т.Түмэн-Өлзий, компьютер графикаар Т.Аянга, гэрлийн найруулагчаар Соёлын тэргүүний ажилтан Ц.Эрдэнэбат, нар ажиллажээ. Жүжгийн гол дүрд Модун Шаньюй хаанд жүжигчин Г.Эрдэнэбилэг, Түмэн Шаньюйд Б.Жаргалсайхан, Түмэн Шанюйны их хатанд Н.Сувд, бага хатанд У.Уранчимэг, Арваадай хунтайжид С.Ариунбямба, Лүүсүү ванд П.Цэрэндагва нарын авъяаслаг жүжигчид болон УДЭТ-ын залуу уран бүтээлчид оролцон тоглосон байна.
Д.Ундрах 24tsag.mn