Олон улсын оюутны математикийн олимпиадад Б.Ганбат, Б.Эркехулан нар оролцохоор болжээ

Долдугаар сарын 26-наас наймдугаар сарын 3-нд БНБУ-ын Софи хотноо явагдах олон улсын оюутны математикийн 19-р олимпиад болох гэж байна. Тус олимпиадад оролцохоор бэлтгэл хийж буй МКС-ийн Математикийн 4-р ангийн оюутан Б.Ганбат, Б.Эркехулан болон дасгалжуулагч багш, Математик анализийн тэнхимийн эрхлэгч, дэд проф. В.Адъяасүрэн нарт Монголын даатгагчдын холбоо, Монголын актуарчдын нийгэмлэг, Монре даатгал компаниас нийт 1 сая төгрөгийн тэтгэлэг олгожээ. Монголын даатгагчдын холбооны ерөнхийлөгч, Монре даатгал компанийн гүйцэтгэх захирал П.Ганзориг, Монголын актуарчдын нийгэмлэгийн гүйцэтгэх захирал Д.Гантулга нар гардуулж, тэмцээнд нь амжилт хүсэн гардуулжээ. Мөн сүүлийн 3 жилд МУИС-ийн МКС-ийн оюутнууд олон улсын оюутны математикийн олимпиадаас 1 алт, 2 мөнгө, 3 тусгай байрын шагнал, програмчлалын Азийн бүсийн тэмцээнээс багаараа 1 мөнгө, 2 хүрэл медаль авсан амжилтыг үзүүлээд байгаа аж.
Ц.Болор