
Шинээр дэлхийн өвд бүртгэгдсэн байгалийн дурсгалт газруудад Чад, Хятад, Энэтхэг, Орос, Камерун, Конго, Төв Африкийн бүгд найрамдах улс зэрэг орнууд багтжээ. Харин Бельги, Бразил, Канад, Франц, Герман гэхэчлэн нийт 20 улсын 20 газрыг соёлын дурсгалт газар хэмээн бүртгэсэн байна. Хосолмол ангилалт Палау улсын хадан арал оржээ.
Дэлхийн өвд бүртгэснээр өвөрмөц, ховор тогтоц бүхий газар нутгийг хадгалан хамгаалж, тогтвортой хөгжлийг ханган, нутгийн уугуул иргэдийн оролцоо, ёс заншил, байгалийн унаган төрхийг хадлаган үр хойчдоо үлдээхэд зорилго нь чиглэдэг. Энэ удаагийн хурдаанаас дэлхийн өвд бүртгэгдсэн хэрнээ хүний гарт өртөж сүйдэх аюулд хүрчихээд байгаа газруудыг дурдсан юм. Тэдгээрээс онцгой анхаарал татаж буй нь Ангелийн Ливер пууль хотын далайн боомтын хэсэг ажээ.
Э. Мөнх