Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Луу жилтэн түрүүлсэн луу жилийн наадмын тухай 24 баримт

2012-7-14
0
ЖИРГЭХ
 88a8bf477db0e8fcbigАрдын хувьсгалын 91 жилийн ой, Их Монгол улс байгуулагдсны 806 жилийн ой тохиосон Улсын баяраар монголчууд сайхан наадлаа. Хурдан морины шандас хурдан, хүчит бөх нь уран мэхтэй, харваач мэргэд нь цэцэн байлаа. Гурван хоног үргэлжилсэн монгол наадам сонин, содон үйл явдлаар дүүрэн байв. 24tsag.mn энэ наадмын онцлох 24 баримтыг хүргэж байна.
 Ардын хувьсгалын 91 жилийн ой, Их Монгол улс байгуулагдсны 806 жилийн ой тохиосон Улсын баяраар монголчууд сайхан наадлаа. Хурдан морины шандас хурдан, хүчит бөх нь уран мэхтэй, харваач мэргэд нь цэцэн байлаа. Гурван хоног үргэлжилсэн монгол наадам сонин, содон үйл явдлаар дүүрэн байв. 24tsag.mn энэ наадмын онцлох 24 баримтыг хүргэж байна.

c8b927adce933a8big1. Олон сарын турш “Монгол ёс, монгол ёсолгоо” гэх сурталчилгаа явсны учир билэгдэл наадамтай холбоотой байжээ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж наадмын нээлт, хаалтын үеэр гараа алдлан ёсолж, монгол уламжлалаа сэргээхийг уриалсан юм. Цаашид үндэсний болон олон нийтийн аливаа арга хэмжээнд ерөнхийлөгчийн монголоороо ёслохыг олон харах бололтой.
2. Энэ жил улс төрчдийн наадмын гоёлд цайвар шаргал өнгө голлож байв. УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэг, Д.Ганхуяг, Г.Баярсайхан, С.Эрдэнэ гээд цайвар шаргал дээлтнүүд наадам үзэж сонирхов.
88a8bf477db0e8fcbig3. Хүчит бөхийн барилдааны шөвөгт тааварт ороогүй бөхчүүд тунан үлдсэн. Энэ жил 24 настай залуу аймгийн арслан П.Бүрэнтөгс ес давж Улсын наадамд түрүүлж шууд улсын арслан цолд хүрсэнд наадамчин олон сэтгэл тэнэгэр байв. Тэрбээр Увс аймгийн Давс сумын харьяат, Батлан хамгаалах их сургуулийн "Алдар" спорт хороо, Олимпийн хороо, Дулааны "4-р цахилгаан станц" компаний бөх юм.
4. Энэ наадамд Г.Өсөхбаяр, Д.Мөнхбат аварга хоёул дөрвийн даваанд өвдөг шороодсон юм. Даян аварга Г.Өсөхбаяр  аймгийн заан Б.Сугаржаргалд, аварга С.Мөнхбат аймгийн арслан П.Бүрэнтөгсд унаж, даваа ахиж чадаагүй юм. Анх удаа аваргагүй тавын даваа эхлэв.
5. Үзүүр түрүүнд үлдсэн Д.Рагчаа, П.Бүрэнтөгс нар хоёул луу жилтэй. Д.Рагчаа 1976 оны, П.Бүрэнтөгс 1988 оны луу жилтэн. Монголчууд луу жилтэй бах сайн барилддаг хэмээн бэлэгшээдэг.
6. Зургаагийн даваанд улсын харцага Л.Пүрэвжав, аймгийн  арслан Б.Пүрэвсайхан  нар тунаж
үлдсэн . Харин Б.Пүрэвсайхан унахдаа учраа бөхөө тийрсэн ч түүнийг дутуу байхад нь дайрч унагасан хэмээн дахин шодож хоёр ч удаа барилдуулсан. Унасан эрчиндээ тийрсэн гэж Б.Пүрэвсайханыг өмөөрөхөөс илүү жудаггүй зан гаргалаа гэх хүн олон байв.
7. 512 хүчит бөх барилдснаас  дөрвөн улсын начин, улсын нэг харцага, улсын нэг гарьд, нэг улсын арслан нийт 7 шинэ цолтон төрлөө.
8. Шинэ харцага Т.Санчир нь УИХ-ын гишүүн Г.Батхүү /”АПУ” ХХК/-гийн бөх юм.
9. Мөн шинэ начин Б.Пүрэвсайхан нь Ховд аймгийн уг гарвалтай бөгөөд түүнийг мөн л нутаг нэгт УИХ-ын гишүүн С.Бямбацогт ивээн тэтгэж, өөрийн компаний нэрээр барилдуулдаг юм.
10. Сур харваанд Дорнод аймгийн  уугуул гоц мэргэн Ц.Хүдэрчулуун  40 онооноос 39-ыг нь авч дөрөв дэх удаагаа түрүүлж гарамгай мэргэн боллоо. Түүний аав А.Цэнд мөн улсын наадамд дөрөв түрүүлж гарамгай мэргэн цол авч байсан юм.
11. Эмэгтэй харваачдаас түрүү жилийн цэц магнай Монгол улсын мэргэн Ц.Оюунчимэг хошой мэргэний болзолыг хангасан юм.
88a8bf477db0e8fcbig12. Улс төрч эрхмүүдийн уясан хүлэг энэ жил одтой сайхан уралдлаа. УИХ-ын гишүүн, “Ажнай” корпорацийн захирал Д.Бат-Эрдэнийн Ембүү халзан азарга наадмын түрүү магнай боллоо.
13. Мөн УИХ-ын гишүүн асан Г.Батхүүгийн Соёмбо зээрд айргийн гуравт хурдлав.
14. Хөвсгөл аймгийн уугуул, УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгийн буурал азарга наймаар давхиж уясан эзнээ баярлуулсан юм.
15. Анх удаа эрлийз морьдын уралдааныг тусад нь зохион байгуулж, дээд насанд Архангай аймгийн Их тамир сумын уугуул Г.Тэмүүлэнгийн Дөлгөөн  хар хол тасархай түрүүлж, аман хүзүүнд Хөвсгөл аймгийн Тариалан сумын уугуул, Б.Ганбаярын хээр халзан хурдаллаа.
16. Энэ жил хурдан морины уралдаан зохион байгуулалт сайтай, дүрэм журам хатуу чанд байсан тул унаач хүүхэд осолдож эндсэнгүй.
17. Баяр наадмын үеэр цагдаагийн байгууллагад 35 хүүхэд алга болсон дуудлага иржээ. Албаныхан хүүхдүүдийг олж, гэрийнхэнд нь хүргэж өгчээ.
18. Өндөр албан тушаал хашдаг, олны анхааралд байдаг цөөнгүй эрхэм цагдан хорих төвд наадмыг үдэв. Говьсүмбэр аймгийн Засаг дарга Ж.Баянмөнх, Увс аймгийн Засаг дарга Э.Цасчихэр, АМГ-ын дарга асан Д.Батхуяг нар авлигын хэргээр хоригдож буй тул наадмын талбайд очиж чадсангүй.
88a8bf477db0e8fcbig19. Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худагт хуушуурын үнэ 1200 төгрөг хүрч, хоёр дахин нугарав. Гэсэн ч хуушуурын амт, чанар голох зүйлгүй байсан гэж наадамчин олон үнийн өсөлтөд төдлийлөн бухимдсангүй.
20. Наадамчдын хөл, хаясан хогонд нь дарагдаад байсан Төв цэнгэлдэх хүрээлэнг нэг өдрийн дотор бүрэн цэвэрлэж дуусав.
21. Наадмын сүүлийн өдөр болсон “Дээлтэй Монгол” наадамд 5000 хүн оролцсон гэж эх сурвалжууд хэлж байгаа ч наадмыг зохион байгуулагчид 10 мянга хүрсэн гэж мэдээлэв.
22. “Дээлтэй Монгол” наадмын хамгийн бяцхан шилдэг оролцогчоор Сонгинохайрхан дүүргийн дөрвөн сартай нярай шалгарсан юм.
23. Улсын баяр наадмаар 2799 цагдаа хамгаалалтанд гарч, 200 гаруй автобус нийтэд үйлчилэв. Мөн долоон телевиз наадмын үйл явдлыг шууд сурвалжилсан юм.
24. “Оюу толгой” компани наадмын өдрүүдэд долоон музейг үнэ төлбөргүй үзүүлэв.
24tsag.mn



image

Ардын хувьсгалын 91 жилийн ой, Их Монгол улс байгуулагдсны 806 жилийн ой тохиосон Улсын баяраар монголчууд сайхан наадлаа. Хурдан морины шандас хурдан, хүчит бөх нь уран мэхтэй, харваач мэргэд нь цэцэн байлаа. Гурван хоног үргэлжилсэн монгол наадам сонин, содон үйл явдлаар дүүрэн байв. 24tsag.mn энэ наадмын онцлох 24 баримтыг хүргэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Төрийн банк: “Модыг мод(а) болгоё”-амжилтаа бататгая, ажилтан бүр нэг мод" аяны хүрээнд хаврын мод тарилтаа хийлээ
    1 цаг 36 мин
  • Н.Номтойбаяр: Бүсчилсэн хөгжлөөр Багануур дүүргийг төв, зүүн, говийн бүсийн эдийн засгийн гол зангилаа цэг болгон хөгжүүлнэ
    1 цаг 42 мин
  • “Өсвөрийн парламент-2025” хөтөлбөрийн загвар чуулганыг Өмнөговь аймгийн Ханбогд суманд зохион байгууллаа
    2 цаг 6 мин
  • Засгийн газрын бодлого шийдвэр бүр хүний эрхийн мэдрэмжтэй байхад анхаарна
    2 цаг 32 мин
  • “Улаанбаатар-Элит” сургуулийн сурагчид уран сэтгэмжээ өнгөөр илэрхийлсэн “Мераки” зургийн үзэсгэлэнгээ гаргалаа
    2 цаг 37 мин
  • З.Мэндсайхан: ХАОАТ-ыг нэг хувь болгочихвол төсвийн орлого бүхэлдээ буурах эрсдэлтэй
    3 цаг 8 мин
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
    3 цаг 28 мин
  • Б.Энхтүвшин: Хуулийн этгээдтэй холбоотой эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх процессийг илүү тодорхой болгоно
    3 цаг 31 мин
  • Ж.Батжаргал: Хөрөнгө босгохыг зөвшөөрсөн бол босгосон хөрөнгийг зарцуулах эрхийг нь нээж өгөх хэрэгтэй
    3 цаг 47 мин
  • Нийслэлд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 71 дуудлага мэдээлэл бүртгэгджээ
    4 цаг 22 мин
  • Ц.Сандаг-Очир: "Оюутолгой" компани ус бохирдуулсан төлбөрөө нөхөн төлөх нь зүйтэй
    5 цаг 34 мин
  • Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
    5 цаг 45 мин
  • АНУ хантавирусын дэгдсэн "MV Hondius" хөлөг онгоцноос иргэдээ авахаар болжээ
    5 цаг 55 мин
  • АНУ-д FDA амттай цахилгаан тамхи худалдаалахыг зөвшөөрлөө
    7 цаг 1 мин
  • Барилгын салбарын 100 жилийн ойн туг орон даяар аялж байна
    7 цаг 2 мин
  • Улаанбаатар хотын хэмжээнд ус хангамжийн 9 төсөл, үерийн эрсдэлийг бууруулах 32 төсөл хэрэгжиж байна
    7 цаг 19 мин
  • "Денвер" олон улсын нисэх буудлаас хөөрөх гэж байсан онгоц явган хүнийг мөргөн хөнөөсөн хэрэг гарчээ
    7 цаг 24 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ
    8 цаг 4 мин
  • Азийн орнуудад төрөлт буурч, хүмүүс нохойноос илүү муурыг "тэжээхэд авсаархан" гэж үзэх болжээ
    8 цаг 23 мин
  • АНУ-ын Техас мужид хэт халалтын улмаас зургаан хүн вагонд нас барсан байдалтай олджээ
    8 цаг 33 мин
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Статистик: “Баянзүрх хайрханы хишиг” барилдааны БҮХ цаг үеийн шилдэг бөхчүүд
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • ТАНИЛЦ: “Бариси Их дуулга”-д зодоглох Монголын 19 жүдоч
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • Холбооны шүүх Жеффри Эпштейний амиа хорлохынхоо өмнө бичсэн захидлыг олон нийтэд ил болголоо
  • АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа дэд даргад дараах 5 хүнийг нэр дэвшүүлжээ
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • С.Баярцогт: Өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно
  • Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 520 метр авто зам барина
  • Эрчим хүчний бодлогын зөвлөлийг Эрчим хүчний сайдын дэргэд байгууллаа
  • Тавдугаар сард хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
  • E-Mongolia системийг дуурайлган хийсэн залилангийн холбоос цахим орчинд тархаж байна
  • Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар С.Баярцогтыг сонголоо
  • Ерөнхий сайд асан Г.Занданшатар элхийн №1 Магнус Карлсентай нэг багт тоглоно
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • С.Баярцогт: Өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • ИРЦ: УИХ-ын 11 гишүүн гадаадад томилолттой байна
  • Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 520 метр авто зам барина
  • Эрчим хүчний бодлогын зөвлөлийг Эрчим хүчний сайдын дэргэд байгууллаа
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа дэд даргад дараах 5 хүнийг нэр дэвшүүлжээ
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • E-Mongolia системийг дуурайлган хийсэн залилангийн холбоос цахим орчинд тархаж байна
  • Тавдугаар сард хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
  • ТАНИЛЦ: “Бариси Их дуулга”-д зодоглох Монголын 19 жүдоч
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
  • Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар С.Баярцогтыг сонголоо
  • Д.Амарбаясгалан: Чуулган даргалсныхаа төлөө эрүүгийн ял сонссон тохиолдол дэлхийд байхгүй
  • Төв, Хэнтий аймагт барьсан үлийн цагаан оготнын сорьцод хантавирус илэрч байжээ
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • Статистик: “Баянзүрх хайрханы хишиг” барилдааны БҮХ цаг үеийн шилдэг бөхчүүд
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
24 баримт
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК